УЛС ТӨР

ЧУУЛГАН: ШШГЕГ-ын алба хаагчдад нэмэгдэл олгоно

Чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгад “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэнд учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь гэмт этгээдийг олж илрүүлэн шийтгэхээс дутуугүй ач холбогдолтой. Монгол Улсын Их Хурлаас 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгч этгээдийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байсан. 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр баталж, мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай (шинэчилсэн найруулга) хуулиар уг асуудлаар хориглосон зохицуулалт тусгагдсан. Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш 239.5 тэрбум төгрөгийн төлбөртэй 1569 Монгол Улсын иргэн, 20.5 тэрбум төгрөгийн төлбөртэй 42 гадаад улсын төлбөр төлөгчид хилийн хориг тавьсан байсныг цуцлах шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2018 онд 211.4 тэрбум төгрөгийн төлбөртэй 719 төлбөр төлөгчдийн хилийн лавлагааг эрх бүхий байгууллагаас авахад 194.6 тэрбум төгрөгийн төлбөртэй 630 төлбөр төлөгч хилээр гарсан, мөн 2019 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар 22.3 тэрбум төгрөгийн төлбөртэй 174 төлбөр төлөгч Монгол Улсын хилээр орж, гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан бол 138 төлбөр төлөгч гадаад улсад ажиллаж, амьдарч байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсээд байна. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж, төлбөр төлөгчийг төлбөр төлөхөөс зайлсхийх боломжийг бий болгож байх тул дээрх албадлагын арга хэмжээг гүйцэтгэх зохицуулалтыг дахин бий болгох шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн бүх төрлийг төв байгууллагын дарга ногдуулахад Төрийн албаны тухай хуулиар тогтоосон хугацаа хэтрэх асуудал байнга тулгардаг, мөн төв, суурин газраас алслагдсан хорих ангид ажилласан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Төрийн албаны тухай (шинэчилсэн найруулга) хуулиудын давхардал, зөрчлийг арилгах шаардлагатай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button