УЛС ТӨР

Д.Загджав: Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Эмнэлгийн хяналтад байлгаж байна

УИХ-ын чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Э.Одбаярын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав хариулахдаа: Бид хүний эрхийг зөрчихгүй байх талаас бүхий л боломжийг эрэлхийлж, камерын хяналтад байлгаж, жижүүрлэж ажилладаг. Нийгмийн асуудал хариуцсан ажилтан, сэтгэл зүйч ажилладаг. Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал нь хэвийн, даралт 100/70-тай байгаа. Жингийн алдагдал 10 гаруй кг болсон. Өөртэй нь уулзаж, гэр бүлийнхэнтэй нь харилцаж байгаа. Өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн. Түүнийг эмнэлгийн хяналтад байлгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2021 11:20

Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө барьж хориод байх даа яахав дээ. Улам л дарангуйлагч т�##� руугаа яваад байхын. Энэ з�##�уу заримдаа зөв буруу юм ярьж л байдаг. Яагаад болохгүй гэж. Ийм хүмүүс бхйхгүй хонь шиг хүмүүсээр дүүрвэл гүйцээ

Холбоотой мэдээ

Back to top button