УЛС ТӨР

Н.Учрал: Койн ямар ч баталгаагүй

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр: Тус хуулийн дараа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгээд хянана. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн авахгүй байхыг зөвлөж байна. Койны цаана ямар ч баталгаа алга гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button