Нийгмийн

Эзэнгүй өвөлжөөний амбаараас галт зэвсэг, хурган дээл, модон ташуур хулгайлжээ

Эзэнгүй өвөлжөөний амбаар руу хулгай орж, Бүгд Найрамдах Чех улсад үйлдвэрлэсэн CZ550 маркийн галт зэвсэг, эмэгтэй хүний хурган дотортой хоёр дээл, модон ташуур хулгайлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймаг Заг сум гуравдугаар багийн малчин Б-ын өвөлжөөний амбаар руу аравдугаар сарын 23-аас 26-ны хооронд хулгай оржээ. Хэргийн газраас гутлын мөр, гарын мөр олдсон байна.

Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button