УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Ж.Сүхбаатар гишүүнийг хүний эрхийн асуудалд зарчимтай байна гэдэгт итгэж байгаа

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: "Ж.Сүхбаатар гишүүн хүний эрхийн холбогдох хууль тогтоомжуудын асуудалд санаачилгатай ажилласан. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Монгол Улсын хүний эрхийн тогтолцоог бүрдүүлэх ажилд хуульч гишүүнийхээ хувьд оруулсан мэдлэг ур чадвар, хүний эрхийн төлөөх эрмэлзэл нь Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд итгэл үнэмшил төрүүлсэн. Тиймээс хүний эрхийн асуудалд хүчтэй байр сууриа илэрхийлж, зарчмын байр сууриа илэрхийлнэ гэдэгт итгэж байгаа гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button