НИЙГЭМ

Монгол сурагчид НҮБ-ын дүрмийг уран бичлэгээр бичжээ

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишрад хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Түүхэн ном бүтээх аян 2021 оны зургаадугаар сараас эхэлж, 4 сар гаруйн турш үргэлжлэн амжилттай өндөрлөсөн ба уг аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ санаачлан “Бичиг соёл төв”, “Хүмүүн бичиг сонин”, “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар дэмжин ажиллав.

Монголын хүүхдүүдийн хүндтэй бэлгийг ирэх арваннэгдүгээр сард Нью-Йорк хотод албан ажлаар очих үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д хүлээлгэн өгөхөө ноён Тапан Мишра өөрийн хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүхэн бүтээлийн хувийг аянд оролцсон хүүхдүүд Гадаад харилцааны яаманд дурсгал болгон хүлээлгэн өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button