Б.Баатархүү: Нотлох баримт хангалттай бол эмэгтэйг аргагүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн цагаатгах боломжтой

Сүүлийн үед нийгмийг цочроогоод буй харамсалтай гэмт хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
-Урд шөнө нэгэн эмэгтэй хамтран амьдрагчдаа зодуулж, нас барсан гэх хэрэг гарсан байна. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?
-Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт 23.44 цагт гаднын халдлагад өртсөн байж болзошгүй хүн цустай хэвтэж байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, амь хохирогч нь 24 настай Б болохыг тогтоосон. Түүнчлэн шуурхай эрэн сурвалжилж, хэргийг үйлдсэн этгээд нь талийгчтай хамтран амьдардаг байсан 35 настай Ч гэгч болохыг мөн тогтоосон. Тухайн этгээд согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх мэдээлэл ирж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Өмнө нь хүчирхийллийн хэргээр ял сонсож, Өршөөлийн тухай хуулиар суллагдсан этгээд дахин бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл цацагдсан?
-Тухайн этгээдийг анх ял сонсож байхад Өршөөлийн тухай хууль байгаагүй тул өршөөлөөр суллагдсан гэдэг нь ташаа. Харин урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд, шүүхийн шийдвэрээр суллагдсан. Бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ хангасан. Шүүхээр суллагдаад дахин энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг. Шүүхээс гаргаж буй шийдвэрийг бид мэдэхгүй.
-Удаан хугацааны туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй аргагүй хамгаалалтын улмаас нөхрөө хөнөөсөн байж болзошгүй хэрэг ч мөн мэдээлэгдлээ. Энэ тухайд албаны мэдээлэл өгөөч?
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хамтад нь цуглуулж явдаг. Энэ цугларсан баримт дээр шүүх дүгнэлт гаргадаг. Иймд цугларсан нотлох баримтуудад үндэслэж, нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэн, цагаатгах хууль эрх зүйн зохицуулалт бий.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ах дүү үел прокурор энхбатын энхжин нь хууль бус үйлдэл албан тушаалын давуу байдлаа ашиглаж цагдаа байцаагчийг дарамтлан бусдыг ял тулгаж дарамталж ял хүлээлгэж шоронд явуулахаа боль. энхжин гэгчийг шалгах шаардлагатай
хөвсгөл аймагт хэдэн жилийн өмнө эгч дүү эмэгтэйн хайхрамж болгоомжгүй хэнэггүй бүдүүлэг байдлаас болж бага насны 3 хүүхэд галд шатаж нас барсан байдаг. дараахан нь бас л тэднийхний бага насны хүүхдийг тэдгээр эмэгтэйчүүд зодож гарыг нь хугалаад эмнэлэгийн тусламж үзүүлээгүй бөгөөд хүнд битгий хэлээрэй гэсэн байдаг. бас л нөгөөх айл эмэгтэйчүүд эгч дүү нар нийлэн нөхрөө гүтгэж шоронд яллаж явуулаад гэр орноос бүхий л эд зүйлийг хулгайлан явсан бөгөөд одоо байр машиныг нь авахаар шуналтаж байна. уг хөрөнгө тэдгээрт ямарч хамаагүй. бас л тэр Д, С гэгч авгай хүүхнүүд бага насны 3 хүүхэд өнчрүүлж мөрөнд очиж хүүхдийн эрх хүүхдийн хүчирхийллийг маш ихээр үйлдсээр байна. сурч боловсрох эрүүл аюулгүй орчинд амьдрах ... гээд эдгээр хүмүүсийг хуулийн байгууллага зохих хамаарал бүхий байгууллага анхааралдаа авах цаг болжээ.
Tiin shde argagyi erhend l alaa biz huuli shudraga baih heregtei
Argagui hamgaalalt bish gedgiig notolj baival bish. Bish gedgiig notloj chadahgui bol mun l gesen ug. Mun gej notloh albagui