УЛС ТӨР

Т.Аюурсайхан: Даатгалын компани ялах уу, нэг сая жолоочийн эрх ашиг ялах уу

Монголын даатгалын холбоо, Монголын даатгал зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр даатгалын салбарынхны төлөөлөл “Даатгалын салбарыг улс авч, салбарыг маань булшлах хуулийн төсөл хэлэлцүүлж байна” хэмээсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тайлбар хийжээ. Тэрбээр "Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна.

Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа. Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцэгдэнэ.

Даатгалын компаниудын эрх ашиг хүчтэй юу, 1 сая жолооч иргэдийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг давалгаалан харуулцгаая. Жолооч нарын эрх ашгийн төлөөх хуулийн өөрчлөлтийг дэмжиж байвал цааш нь түгээцгээе.

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР:Жолоочийн хариуцлагын даатгалыг ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлав.

Хууль батлагдсанаар:

1. Хохирлыг бодитоор үнэлдэг болно.

2. Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.

3. Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ. Үндэслэлгүй үнэ өсгөх, чанаргүй засвал гэрээг цуцлах хяналтыг тавина./

4. Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.

5. Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.

6. Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах, зарим тохиолдолд газар дээр нь шуурхай алба очихгүйгээр цахимаар ослын нөхцөлийг тодорхойлох боломжтой болно.

7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.

8. Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна. Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Daatgaliig boliulaj heregtei jolooch nar jagsan shvv

иргэн
иргэн

Ард сууж байгаа нь ямар сайхан хүүхэн бэ. Даатгалынх юм уу

Bb
Bb

2garaa urgun demjij bna. Amjit xvsie.

Завханыхан
Завханыхан

Ayursaikhan onts shu

zochin
zochin

ene davarsan daatgaliin kompaniudiig darah tsag ni bolson. Amjilt Ayursaihan zov huuli sanaachilsan shu

Зочин
Зочин

ЭНЭ ДААТГАЛЫН КОМПАНИУДЫГ, хууль бус АЧИЛТЫН КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН.

Зочин
Зочин

Тэтгэврийн даатгал эрүүл мэндийн даатгал нийгмийн даатгал гэсэн даатгал нэртэй луйвруудыг зогсоох цаг болсон

Холбоотой мэдээ

Back to top button