УЛС ТӨР

БХБЯ: Үнийн өсөлтөд нэрвэгдсэн 1000 төслөөс 100-гийнх нь асуудлыг шийдэх боломжгүй

Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж 200 гаруй компанийн төлөөлөл мэдээлэл хийж, хүндрэл үүссэн хэмээлээ.

Тодруулбал, барилгын гол эд материалын үнэ өссөнөөс болж төслөө бүрэн дуусгаж, үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн төсөвт тооцсон дүнгээс бараа материалын үнэ хэд дахин өссөн учраас барилгын компаниуд алдагдалд орж, төслөө үргэлжлүүлэхэд хүндрэл үүсчээ.Тиймээс өмнөх оны төсөвт суулгасан дүн дээр үнийн өсөлтийн зөрүүг бодож 2022 оны төсөв хэлэлцэх үер зардлыг суулгаж өгөхийг Барилга хот байгуулалтын сайд болон Сангийн сайдаас хүссэн. Гэвч хариу өгөхгүй байгаа учир ийн мэдээлэл хийж буй аж. Тэд шаардлагын хариуг өгөхгүй бол өлсгөлөн зарлана хэмээсэн юм.

Тэгвэл эл мэдээллийн дараа Барилга хот байгуулалтын яамнаас хариу тайлбар өглөө. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэхдээ "Барилгын материалын үнийн өсөлт манай салбарт тулгамдсан асуудал болоод байна. Үнийн өсөлтөд нөлөөлсөн шалтгаанууд бол тээвэрлэлттэй холбоотой асуудал, олон улсын зах зээл дээр зарим төрлийн бүтээгдэхүүн түүхий эд огцом өссөн, салбарын ажилтнуудын цалин өссөн явдал.

Монгол Улсын 2021 оны төсөвт 1000 орчим төсөл үнийн өсөлтөд өртсөн.  Өнөөдөр 100 орчим компани 60 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өг гэж байна. Гэтэл бид 1000 төслөөс 100-г нь таслан авч, шийдэх боломжгүй. УИХ-ын Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг дээр тооцоо судалгаагаа танилцуулж, бүх хувилбаруудыг ярьж байна. Ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагт хуралдана” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button