НИЙГЭМ

Үс засуулахад өлзийтэй сайн

2021-11-02, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27

  • Хөх бар өдөр
  • Аргын тооллын: 2021-11-02, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 07:38-17:32
  • Үс засуулбал: Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Билгийн тооллын 27, хөх бар, тугчин-12 од,
  • Суудал төмөр,
  • Мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
  • Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-17:32. -Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Морь, нохой, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.

Хөрөнгө оруулах, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, буяны үйл, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.

Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, анд бололцоход муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button