Нийгмийн

Барилгын ажил нь найман жил үргэлжилсэн ч ашиглалтад ороогүй сургууль

УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа.

“Их наяд хөгжил” компани тавдугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгыг хүлээж авахгүй гэдгийг хэлсэн бол УИХ-ын дарга ирэх арванхоёрдугаар сарын 1-н гэхэд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүрэг өглөө.

“Номгон” сургуулийн хувьд сургуулийн барилгаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. 960 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд суралцаж байна. Мөн хичээлийн хоёр байртай ч нэг нь сургалтын зориулалтын байр биш учир өргөтгөлийн барилгыг бариулжээ. 

Баянхонгор аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь нэгдүгээр ээлжид, үлдсэн нь хоёрдугаар ээлжид хичээллэж байна.

Эх сурвалж: БШУЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button