Нийгмийн

З.Мэндсайхан: Гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд 150 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хил хаасантай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний шок үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Ханги, Гушуунсухайтын боомт хил дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүний лаборатори яаралтай байгуулна. Улмаар хоёр улс хамтран хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг татна. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатарт 30-аас доошгүй ил задгай, агуулахын худалдааг зохион байгуулна. Энэ долоо хоногт цэгүүдийг бий болгоно. “Хүчит шонхор” мэт цөөхөн газар худалдахгүй, төвлөрлийг сааруулна.

Энэ жил өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй. Шүлхий өвчний улмаас махны экспортыг түр хугацаанд хориглоод байгаа.

Гуравдугаарт, энэ жилийн ургацын төлөв байдлаас улаан буудайн тодорхой илүүдэл гарч байгаа. Гурил, малын тэжээл үйлдвэрлэгчдэд тодорхой эргэлтийн хөрөнгийг бий болгохын тулд тодорхой шийдлийг гаргалаа. Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгөөс Хөдөө аж ахуйн салбарт хуваарилсан мөнгөний 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцлөөр олгоно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button