Нийгмийн

Ханги, Гашуунсухайтын боомтоор гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээ татаж авна

Цар тахлын халдварын улмаас Эрээн-Замын-Үүдийн хилийг хаагаад байгаа билээ. Үүний улмаас импорт, экспортын бараа бүтээгдэхүүн хил дээр гацан, саатаад буй. Тэгвэл Монгол Улс гол нэрийн бараа, бүтээгдэхүүнээ Ханги, Гашуунсухайтын боомтоор импортлохоор болжээ.

Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан “Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлнэ.

Үүнтэй холбогдуулан Ханги, Гушуунсухайтын боомт хил дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүний лаборатори яаралтай байгуулна. Улмаар хоёр улс хамтран хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг татна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button