БОЛОВСРОЛ

Номгон сумын сургуулийн хичээлийн байрыг энэ сард ашиглалтад оруулна

УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр нар Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Номгон сургуулийн өргөтгөлийн барилгын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Номгон сургуулийн өргөтгөлийн 440 хүүхдийн хичээлийн байр энэ сард ашиглалтад орох юм.

3 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Хичээлийн байрын өргөтгөл стандартад нийцсэн цайны газар, спорт заал зэргээс бүрдсэн нийт 23 анги танхимтай. Мөн тус аймгийг тэлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эхлүүлсэн шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд аймаг дахь Политехникийн коллежид ажиллалаа.

Дэд сайд сургуулийн барилга байгууламж, цахим сургалтын төв, Автын дадлагын газар, Сантехникийн дадлагын газруудтай танилцаж хэлсэн үгэндээ сургууль материаллаг баазын хувьд сайн байна. Суралцагч олонтой, багшлах боловсон хүчний нөөц бүрдсэн байна гэдгийг онцоллоо.

дотор гэх мэтийн зураг байж болно

Салбарын яамны зүгээс мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг дэмжих бодлого барьж суралцагчдын тэтгэлгийг сар бүр олгох биш хуримтлал бий болгох бодлогыг барина.

Цаашид сургуулийн хөгжлийг дэмжиж хотхон бий болгох чиглэлээр шинэ сууршлын бүсэд газар олгуулах асуудлыг аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлүүлэхийг сургуулийн захиралд үүрэг болголоо. Тус коллеж нь нийт 54 багш, 45 ажилтантай, 960 гаруй оюутан суралцагчид, 23 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button