НийгмийнНИЙГЭМ

Г.Занданшатар: Виртуал хөрөнгийн хууль гартал шинэ КОЙН, шинэ ДИЖИТАЛ БИРЖ гаргахыг хязгаарлах хэрэгтэй

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын их иурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарлахыг сануулав.

Тэрбээр “Хэрвээ иргэд койн аваад хохирвол Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хангалтгүй. Койны асуудал хэрээс хэтэрлээ. Иргэд цалингаа урьдчилж аваад койн авч байна. Тэгэхээр УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үеэр анхааралдаа авахгүй бол болохгүй нь ээ.

Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button