СПОРТ

Т.Тэнүүн “Тооны марафон” төрөлд дэлхийн дээд амжилт тогтоов

Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын “Тооны марафон” төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг олон улсын их мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2021-11-09 22:31

Үнэхээр гайх�##�тай мундаг юм аа. Улам их амжилт хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ

Back to top button