СПОРТ

Б.Баттулгад Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад Гавьяат дасгалжуулагч цол олгохоор болжээ.

Чөлөөт бөхийн спортын төлөө олон жил зүтгэн, дасгалжуулагчаар 28 жил ажиллаж буй тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Э.Ням-Очир, Т.Тулга, хүнд жинд дэлхийн дэвжээнээс медаль авсан Монголын анхны бөх М.Лхагвагэрэл нарын олон шилдэг шавьтай.

Б.Баттулга 2017 оноос хойш өнөөг хүртэл шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа тив, дэлхийн олон медальтан төрүүлж, Токиогийн олимпоос Б.Болортуяа хүрэл медаль хүртүүлэн, монгол түмнээ баярлуулсан.

Тэрбээр Гавьяат дасгалжуулагч цолоо маргааш гардаж авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button