УЛС ТӨР

Ш.Раднаасэд: Эзэнгүйдүүлж байгаад ухах гээд байгаа юм биш үү, хардаж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эзэнгүйдүүлж байгаад ухах гээд, хайгуул хийх гээд байгаа юм биш үү. Ийм мэдээлэл яваад байгаа. Би хардаж байна. Иргэдээс нь асуухгүй шийдсэн байх юм. Хөвчийн нуруунд гурав, дөрвөн жилийн өмнө алт ухаж байсан. Энэ асуудал дахиад үргэлжилбэл яах вэ. Шаргын хамгаалалтын бүс гэж байгуулагдаж байгаа. Ингэх юм бол Говь-Алтай аймагт ногдох тусгай хамгаалалтын газар нутгийн хэмжээ Ховд аймагтай тэнцүү хэмжээнд очно.

БОАЖ-ийн сайд Уртнасан: Дархан цаазат газарт ямар ч эрэн хайгуул хийж, ухах боломжгүй байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button