Ш.Адьшаа: Зүүн гарын говь гэдэг нэршлээс юунд айгаад байгаа юм
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Б.Энх-Амгалан гишүүний тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонсов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ш.Адвьшаа: Маргаан дагуулаад байх асуудал биш ээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гээд шинэ яам байгуулагдаж, асуудлыг шийдэж байна шүү дээ. Хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүлсэн утгаар биш зөв ойлгож байна. Б.Энх-Амгалан гишүүн гайхалтай юм яриад байх юм. Улс төрийн оноо авах байдлаар хэн нэгэн байгууллага, яам тамга руу дайрах нь ёс зүйгүй асуудал. Зүүн гарын говь гэдэг нэршлээс нь юунаас нь айгаад байгаа юм. Юунд нь их эмзэглээд байгаа юм бэ. Түүхийн хувьд ч ач холбогдолтой гэж бодож байна. Ийм жижиг зүйлээр улс төр хийж, хэн нэгэн рүү дайрдаг байж болохгүй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баруун гарын говь нь хаана байдаг юм бол, сонин юм аа, манж улсын захиргаанаас өгсөн нэршил биш байгаа,
Зүүн гарын хаан Галдан 1650-иад оноос Монголын хаан болохоор санаархаж, цэрэглэн довтолсноор Хархоринг эзлан шатааж, Богд Занабазарыг хороохоор зорьсон боловч Заан тэрэлжийн 100 модонд бутцохигдсон түүхтэй. Энэ бүхний ард Монгол улс манжид дагаар орсон гашуун түүх буй. Тахийн шар тал хэзээ ч Зүүнгарын нутаг байгаагүй блно. Адьшаа харин юу сэдэх гээд байнаа
Тархиа угаалгасан Манкурт чиний түүхч гэж юу байдаг юм
Манжийн үр сад боож үхлээ. Зүүн гарын говь гэж нэг үг байж болохгүй юу