Нийгмийн
Суусрын долоон ширхэг арьс нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэв

Баян-Өлгий аймгийн харьяат, 46 настай иргэн суусрын долоон ширхэг арьсыг автомашиндаа нуун Нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Улмаар тухайн иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцон, арьснуудыг нь хурааж авсан байна.
Суусар нь нарийн биетэй, шаламгай хөдөлгөөнтэй амьтад бөгөөд ой тайга, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын шилмүүст, намар навчаа гөвдөг ой модонд таарна. Тэд өтгөн саглагар сүүлтэй, том савартай ба хумсаа нууж эвхдэг. Шардуу өнгөөс хар хүрэн арьс үстэй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.