УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ойролцоо нэртэй гурван ТББ-аар мөнгө угаадаг уу

Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, 2020-2024 оны УИХ-ын гишүүд нийт 205 төрийн бус байгууллагыг тэргүүлж, эсвэл ажиллаж байна. Энэ нь энгийн тооцооллоор бол нэг УИХ-ын гишүүний цаана 2.6 төрийн бус байгууллагын эрх ашиг байна гэсэн үг.

Гэтэл зарим төрийн бус байгууллага төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Төрийн сангаас санхүүжих төсөл, хөтөлбөрүүдэд ч шалгарч, ажил гүйцэтгэж болдог. Нөгөө талаар УИХ-ын гишүүд өөрсдөө хууль тогтоож, улсын төсвийг баталдаг тул энэ нь ашиг сонирхлын зөрчил болох өндөр үндэслэлтэй билээ.

Манай сайт үүний өмнө УИХ-ын гишүүд ба тэдний ТББ-ын эзэмшлийг инфографикаар дүрсэлж, үзүүлсэн.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойролцоо нэртэй гурван ТББ эзэмшдэг талаар сонирхуулж байна.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2014 оны аравдугаар сард ойролцоо нэртэй гурван төрийн бус байгууллага байгуулжээ. Өдгөө тэр тус ТББ-уудын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг.

Тодруулбал:

  • “Монголын эрийн гурван наадмын холбоо” НҮТББ, 2014.10.20-нд байгуулагдсан
  • “Монголын эрийн гурван наадмын хөгжлийн төв” НҮТББ, 2014.10.20-нд байгуулагдсан
  • “Эрийн гурван наадмын холбоо” НҮТББ, 2014.10.15-нд тус тус байгуулагджээ.

Логикийн хувьд, дээрх ТББ-уудын нэг нь л байхад зорьсон үйл ажиллагаагаа явуулчих боломжтой. Үйл ажиллагааны чиглэл нь ч тодорхой утгууд дээр давхцаж байгааг доорх зургуудаас харж байна. Түүнчлэн тав хоногийн зайтай гурван ижил зорилготой ТББ байгуулсан нь мөнгө угаах зорилготой юу гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн:

  • “Монголын спорт бүхний төлөө холбоо” НҮТББ
  • “Нийслэлийн ерөнхий боловсролын аврага ахлах сургууль” НҮТББ-уудыг эзэмшдэг.

Г.САНСАРМАА

ТАНИЛЦ: УИХ-ын 59 гишүүн 205 ТББ-аар дамжуулан “мөнгө угаадаг” контентыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бат-Эрдэнэ тэгж мөнгө угаах юм хийхгүй ээ.

Зочин
Зочин

Ижил нэрүүдийг авахгүй бол дараа нь төөрөлдүүлэх МҮИС мэт болдог. Сэтгүүлчид гэж бас чиг зүг алга хэдэн хүүхэн байх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button