УЛС ТӨР

Б.Мөнхжин: БНХАУ хилээ хаагаагүй, автозамын тээвэрлэлт биднээс шалтгаалан удахгүй нээгдэнэ

Энэ сарын 21-нээс БНХАУ-ын Эрээний боомтын хил нээгдэнэ гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ер нь хил хаагаагүй. Үүнийг тодотгох нь зөв. Харин автозамын тээвэрлэлт, болон зорчигч тээвэр хязгаартай. Түүнээс биш БНХАУ хилээ хаагаагүй. Төмөр замын тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нарийн царигаар ачилт хэвийн явагдаж байна. Одоо автозамын тээвэрлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар яригдаж байгаа. БНХАУ талаас дөрвөн санал тавьсан. Иргэд шаардлага тавьж байгаа мэтээр буруу ойлгосон байна лээ. Өөрөөр хэлбэл Хятад, Монгол жолооч нар хоорондоо хавьтахгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахиж хилийн 0 цэг дээр чингэлгээ солилцох тухай юм. Уг саналыг Эрээн хотоос бидэнд тавьсан. Бид хүлээж авсан. Ингэхдээ бидний зүгээс 19 хоногийн хугацаанд жолооч болон чингэлэг бэлдэх, хилийн цэгийн талбайг засах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. Энэ бэлтгэлээ шуурхай хийчихвэл автозамын тээвэрлэлт аль болох л хурдан нээгдэх бололцоотой. Бид нарийн ногоог төмөр замаар ачиж байгаа тул хомсдол үүсэхгүй. Үндсэн бүтээгдэхүүн гэнэтийн шоконд орж тасалдахгүй. Эрээнд коронавирусний халдвар илрээд сар гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд хяналтад авсан юм шиг байна. Би бол Эрээн хотын удирдлагуудын өмнөөс мэдээлэл өгөхөд хүндрэлтэй байна. Автозамын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажилдаа шуурхай орох тохироог хийсэн гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө тээврийнхэн маань Хятдын шаардлагыг хангаж чадахгүй байгаа юу даа гү юу

Холбоотой мэдээ

Back to top button