Б.Дэлгэрсайхан: Бид УБТЗ-аас ашиг хүртээд эргээд ОХУ-ыг хулхиддаг
УИХ-ын чуулганаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Орос-Монголын харилцаанд үлдсэн ганц хамтарсан томоохон ААН бол УБТЗ. Энэ төмөр зам Орос-Монголын харилцаанд эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой. Энэ замаар явж байгаа таранзит ачаа Улаанбаатар хотыг тэжээж байгаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед 2013-2014 онд хоёр улсын гэрээгээ зөрчөөд онцгой албан татвараар 73 тэрбумыг авсан юм билээ. Үүнийг өөрөө тайлбарлах байх. Бид далжгараасаа болж гүйж очоод болох, болохгүй зүйл амладаг. Хамгийн сүүлд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очоод үүнийг тохирсон. Дүрмийн сангаа нэмэгдүүлье гэж тохирсон байсныг өнөөдөр улс төржүүлээд байж болохгүй. Бид УБТЗ-аас ашгийг нь хүртээд эргээд ОХУ-ыг хулхиддаг гэсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.