НИЙГЭМ

Монгол Улс эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор дэлхийд 26-д оржээ

“Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуульд өнөөдөр боллоо.

Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн долоон хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.

Манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-аас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button