Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг ОБЕГ-аас анхааруулав
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

2021 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
20-нд нийт нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 20-нд салхи секундэд 8-13 метр хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.