УЛС ТӨР

Даргыг нь МАН-ынхан авч, өрийг нь ард түмэн төлөх УБТЗ

Өчигдрийн /2021.11.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УБТЗ 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсвөөс төлөхийг гишүүд дэмжив. Ингэснээр эрх баригч МАН-ынхны дэглэсэн сцен амжилттай хэрэгжлээ.

Засгийн газрын лобби хүрээнд УИХ нь ОХУ-д буулт хийж, 130 тэрбум төгрөгийн зээлийг хааж өгөх тохироонд хүрсэн гэх яриа үндсэндээ баталгаажиж байна. Нэг ёсондоо ОХУ-ын талаас “Уг зээлийг танай улс хариуцвал бид Х.Хэрлэнг томилно” гэх шахалтыг үзүүлж, түүнийг нь манай тал аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өчигдөр бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг дүрчилсэн тоглолт хийх аяглаж жүжиг амжилттай дэглэгдэж өндөрлөв.

Жүжиг гэсэн нь учиртай. Өмнө нь хоёр ч удаагийн УИХ-ын чуулганаар УБТЗ-ын асуудлыг хаалттай хэлэлцэхээр болж алх цохиж, хөшгөө хаасан ч хэлэлцээгүй. Харин өчигдөр Ш.Адьшаа гишүүн хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. Улмаар нээлттэй хэлэлцсэн. Яагаад гэнэт олон нийтэд нээлттэй тод хэлэлцэж дүр эсгэх шалтгаан гарч ирэв. Ердөө л дэглэсэн жүжиг. Хаалттай хэлэлцээд өр ширээ иргэдийн халааснаас авахаар болчихвол олон нийтийн хэл амны бай болох болгоомжлол байсан нь гарцаагүй.

Жүжгийн төгсгөлд МАН-ынхан УБТЗ-ын даргын суудлын авч, ард түмний халааснаас 47 тэрбум төгрөг тэмтрэх сцен амжилттай хэрэгжлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. гадаад хэргийн сайд Англи хэл дээд түвшинд мэддэг байх… ер. сайд бас.. ерөнхийлөгч үхэр байсанч болно .. Хамтарсан Төмөр замын захир#### Орос хэлээр хуцдаг байх шаардлагатай .. энд Хүрэлсүхийн эрх ашиг чөтгөр лүүгээ тонилог

  2. гадаад хэргийн сайд Англи хэл дээд түвшинд мэддэг байх… ер. сайд бас.. ерөнхийлөгч үхэр байсанч болно .. Хамтарсан Төмөр замын захир#### Орос хэлээр хуцдаг байх шаардлагатай .. энд Хүрэлсүхийн эрх ашиг чөтгөр лүүгээ тонилог

  3. Урнаа, СЦЕН гэж юуг хэлээд бнаа. Айхавтар гадаад үг шиг бн. Мань мэтдээ тааруулаад бич л дээ хөө. Т#### хуудас юманд 2 удаа таарлаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button