УЛС ТӨР

С.Чинзориг: Хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч буй юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хууль батлагдаад 20 жил болчихсон байна. Өмнөх хуулиасаа давуу болгож байгаа нь зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, илгээх зохицуулалт юм. Засгийн газар аль болох гаднаас ажиллах хүч авахыг багасгах бодлого барьж байна. Манай Засгийн газрын үед 50 хувь бууруулж чадсан. Бид олон ажил ярьж байна. Дотооддоо ажиллах хүч олдохгүй, гадагшаа яваад байна гэж. Энэ хоёр талтай шүү. Цалин хөлстэй ч холбоотой байдаг. Монголын хүн амын 29.9 хувь бараг 30 хувь нь ядуу амьдарч байна. Тэднийг бүр нэн ядуу руу оруулчихгүйн тулд халамжийн бодлогыг барьдаг гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button