НИЙГЭМ

Ховд аймагт аймгийн харцага Б.Төмөрбаатар түрүүллээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Ховд аймгийн Спорт цогцолборт өчигдөр боллоо.

Тус барилдаанд аймгийн арслан М.Эрдэнэжаргал, аймгийн заан Г.Ариунболд нараар манлайлуулсан аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдав.

Барилдаанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат бөх, аймгийн харцага Б.Төмөрбаатар түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн начин Б.Базарсад үзүүрлэж үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Ховд сумын харьяат, аймгийн начин Ж.Мухтар, Ховд аймгийн Манхан сумын начин Н.Галмандах нар шалгарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button