НИЙГЭМ

Сурагчдыг айлгаж, дарамталдаг хуучин нийгмээ санагалзагсад

Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй “Илгээлт 2100” төслийн хүрээнд нэгэн сурагч тэтгэлэг хүртжээ. Гэвч улс төрчдийн хийсэн ажлаа олон нийтэд сурталчлах арга барил драматик цаашаа болж, хөгжжээ. Харамсалтай нь, үүндээ цаг үеэ мэдрэх, ёс зүйн зарим кодоо санан сэхээрэх шаардлагатай мэт.

Тодруулах юм бол, тухайн сурагчийг сургуулийн удирдлагууд нь өрөөндөө дуудуулж байх юм. Ороод ирснийх нь дараа уурласан өнгөөр “Хичээл номдоо сууж байгаа юу?” гэхчлэнгээр уцаарлаж, гэм хийсэн мэт гэлбэлзүүлэв. Ингэснээ тэтгэлэг хүртсэн талаарх мэдээг нь дуулгав.

Энэ бол шоу нэвтрүүлэг биш. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын л нэг хэсэг. Бүх талаараа өнөөгийн нийгмийн өнгө төрх, толин тусгал болж байгаа гэсэн үг. Гэвч сурагчдыг захирал нь өрөөндөө дуудаж оруулж байгаад занаж зандардаг өнөөх хуучин нийгмийн тогтолцоогоо нэг талаар өмгөөлж, нэг талаар санагалзав.

Өдгөө ЕБС-ийн өсвөр насны сурагчдыг нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдлагууд нь дотночлон дуудаж, доторх асуудлыг нь уудлан нээн ярилцдаг жишгийг тогтоох гэж боловсролын байгууллагууд чармайж байна. Захиралд дуудагдах вий, загнуулах вий гэсэн айдсаар сурагчид хүмүүжсээр, сургуульдаа, сургуулийн удирдлагууддаа, цаашлаад сургуульдаа дургүй болж, “анти” нүдээр хардаг нь нууц биш.

Ерөнхийлөгчийн ажлыг зохион байгуулагч хурган дарга нар ядаж коммунизмаа санагалзахгүй байвал сайн сан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-12-01 16:28

угаасаа манай Боловсролын байгууллага, Багш нарын Заах арга , Сурагчидтайгаа харьцах харьцааны соёл хоцрогдоод удаж байна ш дээ,

Зочин
Зочин
2021-12-01 18:42

Тэгээд ичиж үхмээр бас пи арын видео хийж цацаж нтр. Соц сэтгэхүйтэй авгай нар өдөржин шэйрлэж өрөвдөж, өнөөх жүжигчин ерөнхийлөгчийг магтаж нтр. Ичээд өмнөөс нь үхэх юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x