НИЙГЭМ

ХУУЛЬ ДАВСАН ЖУРАМ: Хилээр архи, тамхи нэвтрүүлэх дээд хязгаарыг тус бүр хоёр дахин нэмжээ

Өчигдөр /2021.12.01/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад холбогдох асуудал яригдаж, анхаарал татсан.

Тодруулбал тус газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “Б.Асралт дарга нэг хүн, 24 цагийн дотор хилээр нэвтрүүлэх барааны тоог архин дээр 2 литр, янжуур тамхи 200 ширхгээр хязгаарласан журам гаргасан” гэж ярьсан.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Хуулиас давсан журам гаргахаа боль. Энэ тоо архин дээр 1 литр, янжуур тамхин дээр 100 ширхэг гэж заасан хууль байгаа” гэж шүүмжилсэн юм.

Тэгвэл Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ талаар зааж өгсөн байдаг.

Тодруулбал, нэг удаа хилээр оруулж ирэх хэмжээг “Бүх төрлийн цагаан архи, ликёр,  кордиал ба спиртлэг бусад ундаа”-г 1 литрээр, “Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи”-ийг 100 ширхгээр хязгаарлан тогтоосон байна.

Харин Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт энэ хязгаарлалт хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн журам гаргаж, энэ хүрээнд архи, тамхины төрлийн барааг өдөрт ихээр оруулж ирэх нөхцөл үүсгэсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-01 17:52

Оргил супeрмаркeтийн архи пивоны борлуул�##�т муудаад Ж.Ганбаатар боож үхэх нь ээ.

Zochin
Zochin
2021-12-02 08:52

Hun horduulj baij bayjidag "Gaval" nuudiin ur hoichuud hooloigoor ni ym orohgui boltsgooh bailgui dee. UILIIN UR gej

Холбоотой мэдээ

Back to top button