Нийгмийн

Д.Хаянхярваа таван удаагийн үйлдлээр нэг сая ам.долларын авлига авсан уу

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон. Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан билээ.

Тиймээс түүнийг цагдан хорих хугацаа нь дууссан даруйд буюу 2021.11.18-нд сулласан юм. Улмаар түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан билээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Хаяхярваа нь таван удаагийн үйлдлээр бусдаар нэг сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл байна. Гүйцэтгэх ажилагааны үеэр түүний гэр болон оффисоос 600 мянга орчим ам.доллар бэлнээр хураасан гэх.

Түүнийг “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 07:39

эзүүгүйн найз хар отшоо юу

Дорж
Дорж
2021-12-02 09:02

бу�####�ар

Зочин
Зочин
2021-12-02 10:18

МАНАН -н эзэн газрын наймаачин авилгач М.Энхболдын т�##�ын нөхдүүд бүгд авилгачид, наад Хаянхярвааг шоронд хатаах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-12-02 12:56

НҮДНИЙ БУЛАЙ, НҮДНИЙ БУЛАЙ, НҮДНИЙ БУЛАЙ

Холбоотой мэдээ

Back to top button