НийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Үнэхээр байдаг гэдэгт нь итгэдэг гурван төрлийн ХАРААЛ

Хараал. Хараал жатга гэдэг зүйл хэр бодит зүйл вэ. Хараал эсвэл зүгээр л мухар сүсэг үү. Хэдийгээр орчин үеийн дэвшилтэт ертөнц улам боловсронгуй болон хөгжиж, Сар, Ангараг гариг руу хөлөг хөөргөж, өсч үрждэг робот хүртэл зохион бүтээж эхэлсэн ухамсарт хүмүүн төрөлхтөнд хараалын тухай ойлголт бага зэрэг хоцрогдсон мэт боловч хараал гэдэг хийсвэр зүйл амьдралд бодитоор оршсоор. Ингээд хамтдаа infoniac news сайтад хараалын талаар юу гэж бичсэн болохыг сонирхоцгооё.

ХАРААЛ ГЭЖ БИЙ ЮУ

Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй ч шашны ном зохиолуудад эл сэдвээр маш их зүйлсийг өгүүлсэн нь бий. Хараал гэдэг нь үндсэндээ “харлуулах”, “хар болгох” гэсэн утгатай үг. Хараал бол та биднийг хорлон сүйтгэх, устгах, эсвэл адислал хүлээн авахад саад болох ер бусын хүч.

ЯМАР ТӨРЛИЙН ХАРААЛ БАЙДАГ ВЭ

Энэ нийтлэлд бид хамгийн түгээмэл гурван төрлийн хараалын талаар ярих болно.

НЭГ. ГЭР БҮЛИЙН ХАРААЛ

Гэр бүлийн хараал гэдэг нь удамшиж дамждаг хараал юм.

Бид эцэг эхээсээ сүнслэг өвийг хүлээн авдаг бөгөөд тэрхүү сүнслэг өв нь адислал, хараалыг хоёуланг нь өөртөө агуулдаг.

Эртний судруудад хараал бол хүний гурав, дөрөв дэх үе хүртэл үргэлжилдэг гэж өгүүлдэг. Энэ нь эцэг эхийн хийсэн гэм нүгэл, хор хөнөөлтэй бүх л үйлдлүүд нь тэдний үр хүүхэд, ач зээ нарт хүрнэ  гэсэн үг юм.

Тиймээс муу зүйл хийхээсээ, үйлдэхээсээ өмнө үр хүүхэд, ач, гуч нар чинь түүний төлөөсийг үүрнэ гэдгийг бодолцоорой. Айж явбал аминд өлзийтэй гэдэг үг ч бас л үүнээс үүдэлтэй.

ХОЁР. АМАН ХАРААЛ

Бидний үг хүчтэй. Бидний амнаас гарч буй үг бүхэн бидэнд тусална, эсвэл хамгийн их хор хөнөөл учруулж ч болно. Эртний судруудад ч үүнийг ихэд онцолсон байх жишээтэй:

“Aмнаас ерөөл ба хараал хоёулаа урсан гарна”.

Бидний үгс бусдад асар их дэмжлэг, адислал өгөх чадвартай байхын сацуу бас тэр хэрээрээ хараалын хэлбэртэй байж болдог.

Бусдын хэлсэн үгнээс бид санаандгүй байдлаар хараал хүртэж болдог. Хамгийн аймшигтай хараал бол хамаатан садан, найз нөхдийн хэлсэн хараал. Ялангуяа, энэ нь ээж эсвэл аавын тань амнаас урсан гарах хараалд хамаатай. Учир юу вэ гэхээр, та бол  аав, ээжийн мах, цусны тасархай болохоор тэр. Хүйн холбоо гэдэг үг зүгээр ч нэг бий болчихсон үг биш гэдгийг байнга бодол оюундаа санаж явах хэрэгтэй. Ээжийн, аавын тань хувь заяа, үйлдэл үр хүүхдэд нь нөлөөлдөг ч гэж үздэг. Гэхдээ энэ бол хараалаас тусдаа тэс өөр од эрхэс, мах, цус, бодол санааны энергитэй холбоотой ойлголт.

Тиймээс, хамгийн аминчлан сануулах гээд байгаа зүйл бол бусдад хэлэх үгэндээ болгоомжтой байгаарай. Бусдад гэлтгүй өөртөө хэлэх үгэндээ ч няхуур хандаарай. Уурлаж уцаарласан, гомдож туних үедээ ч ойр дотны хүмүүстээ, үл таних хүнд ч хожим нь харамсах аймшигт үгсийг хэзээ ч битгий хэлээрэй.

Бидний олонхи нь тэднээс “өшөө авахын” тулд, тэднээс илүү гарахын тулд хараалын үгч санаатай болон санаандгүйгээр чулууддаг. Үгээр хүнийг үхүүлж бас аварч болно гэсэн үгс ч бас үүнээс л улбаалан дэлгэрсэн. Хараал зүхэл, хор хөнөөлтэй үгсийн хүчнээс өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй. Хийх ёсгүй зүйлийг санаандаа ч битгий хий. Хэзээ нэгэн цагт биеллээ олж амилдаг гэсэн нэгэн суут хүний онож хэлсэн гайхалтай үг бий. Үүнийг санаж огоорч яваарай.

ГУРАВ. ХАМГИЙН АЙМШИГТАЙ ХАРААЛ-ДАЛД ХАРААЛ

Хамгийн сүүлд дурьдах ёстой хараалын төрөл бол ид шидийн гэх тодотголтой зан үйлд оролцдог хүмүүсийн зориудаар бүтээдэг хараал. Далд хараал бол шулам, сатанизм болон бусад хар бараан үйлдлүүдийг үйлддэг хүмүүсээс гаралтай. Эдгээр хүмүүс ихэвчлэн зан үйлээр, ид шидийн гэх аргаар, чөтгөр шуламын янз бүрийн үйлдлээр бусдыг хараахыг оролддог.

Хэрэв та ямар нэгэн хараал тусчихлаа даа гэж сэжиглэж байгаа бол зөвхөн залбирлын тусламжтайгаар өөрийгөө үүнээс ангижруулж чадна. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртэйгөө ярих. Үгээр дамжуулан, үгийн энергиэр дамжуулан хараалын хүчийг сарниулах юм. Гэвч, дан ганц үгийн хүчээр арилдаггүй хараал орших тул тусгай зан үйлийн аргаар хараалыг зайлуулдаг.

Энд нэг зүйлийг онцгойлон хэлье. Хараал гэдэг бол бидний айж амьдрах ёстой, хүндээр тусгаж авах ёстой зүйл биш гэдгийг санаарай. Хэрэв бид энэ яваа насандаа өдөр тутмын амтдралдаа, алхам бүрдээ бүх зүйлийг зөв хийж, муу үйл хийхгүй “зөв амьдарвал” хараал зүхэл ч байна уу хар муу бүхэн бидэнд наалдаж чадахгүй юм.

(Эх сурвалж: Infoniac News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 07:26

Бууны сум шиг тусах хараа.л захи�##�гаар хийнэ

Зочин
Зочин
2024-01-25 23:46
Reply to  Зочин

Hiilgii

Зочин
Зочин
2023-09-29 10:16
Reply to  Зочин

Хийх үү

Зочин
Зочин
2022-12-13 18:02
Reply to  Зочин

заваан хар л�##�ар вэ чи, өөрөө хара�##�аа эдэлж үх! пи�####�.

Jilya
Jilya
2022-05-28 13:34
Reply to  Зочин

Хийх үү хара�##� сайн хийх үү

Зочин
Зочин
2022-02-12 17:09
Reply to  Зочин

яаж

Зочин
Зочин
2022-06-26 21:51

Үнэхээр хэцүү юмаа хөөрхий. Сайны хажуугаар саар гэгчээр энэ муухай юмнаас яаж холуур өнгөрөх вэ. Атаарх�##� хүртэл хара�##� болдог гээ биз дээ.

Тэнгэр
Тэнгэр
2022-12-01 16:54

Хүний хөдөлмөрлөж олсон мөнгийг нь луйвардаад авчихдаг новшнуудыг яаж хараах вэ? хэлэх ч муу үг олдохгүй юм.

Зочин
Зочин
2023-05-28 20:09
Reply to  Тэнгэр

Хараасан нь дээр

Хүслэн
Хүслэн
2023-08-20 18:19

Үнэхээр гайх�##�тай

Зочин
Зочин
2023-09-10 22:46

Маанаг дүбүүн чигий

Ариун -учрал.
Ариун -учрал.
2023-09-23 10:13

Яасан муухай юм бэ ????????????????????????????????????????????????????????

Зочин
Зочин
2023-12-04 13:09

Үнэхээрийн энэ бүхнийг биеэрээ туулж явна даа тиймээ зөв байхад эцэсдээ тэгширдэг юм бна лээ

Зочин
Зочин
2024-02-12 16:10

Би ийм юм бичиж байгаадаа их гайхаж сууна. Эхнэртээгээ суугаад 14 жил болж байна. Дундаасаа огт хүүхэд гаргаагүй. Хүүхэд хүсээд хүсээд ирэхгүй юм. Үүнээсээ болоод сэтгэл санааны хуьд жилээс жилд тогтворгүй болоод байх шиг. Би жаахан байхдаа авто осолд ороод маш хүнд сэхээнээс гайхамшигаар босоод ирсэн. Тэгээд энэ осолоос болоод хүүхэдтэй болох чадвараа �##�дсан юм байхдаа гэж бодож айж имээдэг. Эсвэл тэр удамын хара�##� жатга нь одоо над дээр буувуу гэж элдэвийн юм бодоол өөрийгөө зовоож сууна да. За тэр ч яахав амьдр�##� сайхан болно до гэж явсаар байт�##� нэг мэдсэн чинь сэтгэл санааны нэлээд тогтворгүй болцон яваагаа ойлгохгүй яваад байсан байна. Гутр�##�д ороод, хүнтэй юм ярих ч сонирхолгүй, баяр ёслолоор айлд очхоороо айлын нялх хүүхэд хараад атаархаад байх юмаа. Ерөөсөө цаанаасаа л ёгзор болоод болдоггүй. Энийгээ засах гэж хичээх юм хэсэг гайгүй байж байга�##� эхнэртэйгээ хэрүүл болчоод байх юм. Энэ олон жилийнхээ хайран сайхан амьдарлаа энгээд төгсгөх гэхээр дэндүү харамсмаар яах учраа олохгүй яваа надад зөвлөж туслаач. Юм үзэж хардаг хүмүүс байв�##� гэр бүлд маань хара�##�ын юм байна уу эсвэл надад байна уу �##�ь нь юм бол. Би сүүлдээ амьдрах хүсэлгүй болоод байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button