УЛС ТӨР
Хэнтийд гурван тэрбумаар баригдсан шинэ музей ашиглалтад оржээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах орон нутаг судлах музейн барилга ашиглалтад орсон байна. Эл музей нь гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиож, барилгын ажлыг МОНКОН ХХК-ынхан гүйцэтгэсэн ажээ. Нийт 1,890м2 талбайтай 3 давхар барилга юм.
Ташрамд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн засаг дарга асан Н.Ганбямба тэргүүтнүүд очиж нээлтийн шав тавих ёслолд сүр дуулиантайгаар очиж байцгаав.
Тус музейн Хэнтий аймагт баригдаж буй төсөвт өртөг өндөртэй олон барилгуудын нэг болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
80-аад оны хятад барилга шиг байшин байна !
БАС Л ХӨШӨӨ МУЗЕЙ ... ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛОХ ШИГ БОЛЖ БНАДАА ХСҮР ОЭРДЭНЭ НЯМБААТАР нар. Эдний ах дүү хамаатан садангуудыг тэжээж баяжуулж бна татвар төлөгч ард иргэд нь