УЛС ТӨР

Төв банкны улстөрөөс хараат байдал ОУВС-гийн санааг чилээв

ОУВС-гийн ахлах эдийн засагч Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд манай улсад ажиллаж, Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсан.

Уулзалтын дараа гаргасан ОУВС-гийн тайланд Монголбанкны хараат бус байдалд санаа зовниж буй тухай дурдагджээ.

Тодруулбал, данхар, зорилтот бус, тэвчиж болох төсөв, санхүүгийн дэмжлэгийг хэрэгжүүлсээр байгаа нь макро эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна. Улмаар Монгол Улсын өр огцом нэмэгдэж, банкуудын баланс, зээл-орлогын зохистой харьцаа улам суларч, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдал алдагдаж байгаа нь санаа зовоох асуудал мөн хэмээн дурджээ.

Ухаалаг, хараат бус төв банк нь Хөрөнгийн зах зээлийн уналтаас үүдэлтэй гаж нөлөөллөөс эдийн засаг болон санхүүгийн секторыг хамгаалж чаддаг. Гэтэл манай улсын хувьд Төв банк (Монголбанк) хэзээд улс төрийн хараат байсаар ирснийг удирдлагуудых нь бүрэн эрхийнхээ хугацаагаа гүйцээж ажиллаагүй байдлаас нь хардаг. Мөн ХААН.анкны хувьчлалын асуудалд төвбанк нь улстөрчидтэйгээ нийлээд оролцчихсон байх жишээтэй. Удстөрчдийн гар хөл болчихсон хамгийн тод жишээ болж харагдав.

Манай улс шиг жил бүр мөнгөний бодлогын зорилтоо парламентаар батлуулдаг улс орон цөөн. Монголын төр өнөөдрийг хүртэл экспортын гарцаа нэмэгдүүлж, эдийн засгийн бүтцээ сайжруулаагүй, уул уурхайн түүхий эд харсан хэвээр мөчлөг сөрсөн бодлогогүй, үндэсний хуримтлалгүй явсаар ирсэн. Эндээс л мөнгөний урсгал нэмэгдэх учиртай. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай улс шиг ийм хамаг юм нь холилдсон улс байдаг юм болов уу даа хөл толгойн мэдэгдэхгүй

Зочин
Зочин

ТЭР ЯМААН САХАЛТ УХНА-ЫГ ХАЛ

Холбоотой мэдээ

Back to top button