НИЙГЭМ

ЯЛЗРАЛ: 1.8 тэрбумын авлига авсан этгээдийг 2.2 хувиар нь торгоод, сулладаг тогтолцоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваад холбогдох авлигын хэрэг нэг хэсэг олон нийтийн анхаарлын төвд орсон. Харин өчигдөр түүнийг 40 сая төгрөгөөр торгоод, суллах шийдвэр гарсан юм. Өөрөөр хэлбэл гэм буруутайг нь тогтоосон гэсэн үг.

Харин өнөөдөр АТГ-аас түүний улсад учруулсан хохирлын хэмжээг 500 сая ам.доллар хэмээн мөнгөн дүнгээр илэрхийлж, мэдээлэв. Энэ нь 1.4 тэрбум төгрөг. Үүнээс тусдаа 377 сая төгрөгийн хохирол байгааг мөн дурдсан. Нийтдээ бол 1.8 орчим тэрбум төгрөг юм.

Тэгвэл торгуульд төлсөн 40 сая төгрөг нь үүний ердөө 2.2-хон хувь. Улсад ийм хэмжээний хохирол учруулчихаад, гэм буруутайгаа шүүхээр тогтоолгочихоод, 2.2-хон хувийг нь халааснаасаа гаргаж төлчихөөд л суллагдаж буй энэ жишээ ерөөс манай нийгмийн ялзарсан тогтолцоог харуулж байна гэлтэй. Нийгмийн гэхээсээ хуулийн тогтолцоо.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх “цоорхой” бий. Энэ цоорхойгоор олон ч улс төрчид нэр холбогдсон хэргээсээ мултарч, “кофены мөнгөөр” торгуулаад өнгөрч байгаа. Д.Хаянхярваад холбогдох хэргийг ч мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь энэ юм.

Бидэнд хариуцлага, шударга ёсын тухай ярих бололцоо энэ логик утгаараа алга. Хариуцлагыг нь тооцож, үүрүүлж чаддаг тогтолцоотой байж гэмээ нь хойч үеэ залуурдах, нийгмийн хөгжил ирэх билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
2021-12-03 13:35

500 сая доллар 1,4 тэрбум төгрөг эргүү сэтгүүлч ээ

bold tomor eroo delgersaikhnii site
bold tomor eroo delgersaikhnii site
2021-12-03 13:49

bold tomor eroo delgersaikhnii site shu MAHiihan

Зочин
Зочин
2021-12-03 13:56

Тэтгэвэрийн нас болчихсон ковид гээд хаашаа ч явахгүй хүнийг шагнаад байгаа юм уу хаашаа юм хүмүүсийг тайтгаруулаад байгаа юм уу

Zochin
Zochin
2021-12-03 13:56

Shuud shorond hiideg huulitai bolchihvol,ajil hiih hun oldohgui shuu dee,Khayankhirvaa mangaraaraa barigdaj bhgui gej bodoj bui humuus myangaraa bgaa

Зочин
Зочин
2021-12-03 13:56

Насаараа идээд ч барахгүй хөрөнгөжсөн гадаад руу гара�##� жаргана биз

Зочин
Зочин
2021-12-03 13:57

Хаян гуай ТЭТГЭВЭРТЭЭ суу даа,жаахан нэр муутай явлаа дааа ккк

Зочин
Зочин
2021-12-03 13:58

МАН Хүрэл сүх Оюун эрдэнэ болон Монголийн шүүгч нар Монгол улсад хууль мөнгөтэй хүнд гууль болсонний тод илрэл гэдгийн амьд жишээ.Шударга пм б.даггүй тод илрэл болов.

Зочин
Зочин
2021-12-03 13:58

Arai Baga torgoson bna jiriin irgeniig 400 togrogoor torgosontoi l tentseh baih da

Зочин
Зочин
2021-12-03 13:59

Үнэн дампуурчээ. Энэ зөнөг ханаж цаддаггүй ида юм аа. Тэгээл ял �########�гүй явжил байдаг

Зочин
Зочин
2021-12-03 13:59

Hulgaich nar hulgaichaa hamgaalj bgaa ni ene uu

Зочин
Зочин
2021-12-03 14:00

яах вэ хүний нүүр харах эрхгүй нүдний булай болсон нь хамгийн гол бөгөөд бурханы шийтгэл. нүдний булай, ичиг ичиг

Зочин
Зочин
2021-12-03 14:00

Ёооё болиод өгөөсэй, өмнөөс нь ичихийн, Хүүк гэж доль цохисон бялдууч гар, яана даа эх орон минь..,

Зочин
Зочин
2021-12-03 15:07

�##�баар ингээд байдаг юмуу намаа санхүүжүүлээд байдаг юмуу

БИД
БИД
2021-12-03 15:10

ЭНЭ ЭТГЭЭД ХҮНИЙ НҮҮР ЯАЖ ХАРДАГ ЮМ БОЛДОО. ЭХНЭР ХҮҮХДҮҮД НЬ АВСАН АВИЛГА ХУЛГАЙН МӨНГӨНӨӨС НЬ ХУВААЖ ИДЭЭД ШИРЭЭНИЙ АРД ТАНСАГЛАЖ СУУХДАА ЮУ БОДДОГ БОЛОО ХА ХА

Хөөрхий
Хөөрхий
2021-12-03 15:43

Сэтгүүлчид мөнгөгүй болохоороо доллар, төгрөг, сая, тэрбумын ялгааг мэддэггүй юм

Зочин
Зочин
2021-12-03 18:43

МАНАЙ ХУУЛЬ ҮНЭН ДАМПУУ .АВИЛГАЛ ИЛЧИЛСЭН ХҮНИЙГ ӨӨРИЙГ НЬ ШИЙТГЭДЭГ,АВИЛГА АВСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ХӨНГӨН ЯЛААР ТОРГООД ӨНГӨРДӨГ ИЙМ ХУУЛЬТАЙ ОРОН ДОО.АВИЛГАЛ ЭНЭ ЯНЗААР ЦЭЦЭГ МАНДАНА.АТГ БАЙХ Ч ХЭРЭГГҮЙ ЮМ ДАА

Үзэн ядагч
Үзэн ядагч
2021-12-03 19:07

Шүүх прокурор гэж сөнөсөн газар болж дээ.

Зочин
Зочин
2021-12-03 20:51

Хуулиа еерчлехгуй бол улсад ечнеен тэрбум тегрег хулгайлчихаад торгуулиар шийтгуулээд енгердег амархан баяжих зам б�##�арахгуй боллоо Ундармаа ,Хаянхярваа ...

Toonii mashin
Toonii mashin
2021-12-04 00:18

Setguulchdee gants toonii mashin avaad ogchihoochee buhel buten site bndaa haha. Esvel dollar 28 togrog boltsiimuu

Зочин
Зочин
2021-12-04 11:17

Нянбактер бизда юу ч хийхгүйнээ.

Холбоотой мэдээ

Back to top button