ДЭЛХИЙ

FINANCIAL EXPRESS: Энэтхэгчүүд Монголыг коксжих нүүрсний найдвартай түнш болгоно

 УИХ-ын дарга Г.Занданшатар нарын төрийн өндөр албан тушаалтнууд эдгээр өдрүүдэд БНЭУ-д айлчилж байна. Тус улсад коронавирусийн омикрон мутац илэрсэн ч тэднийг ирэхэд нь тусгаарлахгүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн нь ихээхэн маргаан дагуулаад буй.

Тэгвэл Г.Занданшатарыг Энэтхэг дэх айлчлалын талаар “Financial Express” агентлаг мэдээлжээ. Ингэхдээ “Энэтхэгчүүд Монголыг коксжих нүүрсний гол импортлогч улс болгохын тулд УИХ-ын даргыг нь дууджээ” гэсэн агуулгыг хөндсөн байна.

Тодруулбал, тус сайтад:

 “Хоёр тал Монгол Улсыг өрсөлдөхүйц үнээр, чанартай коксжих нүүрсний найдвартай эх үүсвэр болгон хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

"Коксжих нүүрсний үнэ өсөж байгаа энэ үед өөр эх үүсвэр бий болговол энэтхэгчүүд гангийн салбарт түүхий эдийн үнээ тогтвортой хадгалах чухал алхам болно” гэж БНЭУ-ын Гангийн сайд хэлсэн байна.

Төмрийн хүдэр, коксжих нүүрс нь ган үйлдвэрлэх хамгийн гол хоёр түүхий эд юм. Энэтхэгт төмрийн хүдэр байдаг бол коксжих нүүрсний хувьд импортоос ихээхэн хамааралтай хэвээр байна” гэж дурджээ.

Нүүрсээ зөвхөн урд хөрш шүү экспортлох биш, гуравдагч оронд худалддаг болох агуулгыг дотоодод олонтой ярьдаг ч хөдөлсөн нь ховор. БНЭУ-руу коксжих нүүрс экспортлох асуудлаар ч төрийн өндөр эрх мэдэлтнүүд санал солилцож байсан удаатай.

Тэгвэл энэ удаад тэд өөрсдөө урилга явуулж, УИХ-ын дарга нарыг авчраад энэ талаар хэлэлцжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-12-04 09:08

china russia 2 —n nutgaar yaj algasaj gargah um bol, hetsuul sanal bna

zochko
zochko
2021-12-04 09:08

china russia 2 —n nutgaar yaj algasaj gargah um bol, hetsuul sanal bna

Nergui
Nergui
2021-12-05 10:57

Хийх хүн аргаа олдог.

Холбоотой мэдээ

Back to top button