УЛС ТӨР

Албан өрөөндөө мөнгөтэй баригдсан НМХГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилж байжээ

Одоогоос Авлигатай тэмцэх газраас ажиллагаа явуулж НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нарыг хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан.

Тодруулбал, тэднийг ашиглатад бүрэн ороогүй барилгыш хүлээж авахдаа хахууль авсан гэх үндэслэлээр саатуулсан. “Есүйтрейд” ХХК нь “Алтанбогд” орон сууцны хотхоныг барьж буй. Улмаар барилгын ажлын явц дутуу 80 хувьтай байхад нь улсын комисст хүлээлгэж өгөхийн тулд иргэн Э-ээр дамжуулж дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн байна. “Есүтрейд” ХХК-ийн захирал С нь “Сандэй групп”-ийн захирлын төрсөн охин аж.

Харин дээрх Баянмөнхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/83 тоот тушаалаараа тус газрын Стратеги төлөвлөлтийн хэлтсийн даргын  үүрэгт ажлаас чөлөөлж Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилж байжээ. Үүний дараа мөн л НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/76 тоот тушаалаараа Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Тамгын газрын даргаар томилсон байна.

 НМХГ-ын  Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ын  хорьж саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ААН-үүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авахуулдаг байсан гэх хэрэгт буруутгагдсан гэх. Ганзоригийг мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны 2019 оны 07 дугаар сарын 08-ны Б/267 тоот тушаалаар Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж НМХГ-ын  Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар шилжүүлэн томилсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
новш
новш
2021-12-06 09:03

Ганзоригийн дүүд нь наймааны өртэй байсан хүүхэн өрөндөө үнэтэй хувцас тооцуулья гэж уйлан дуулаад өгчөөд дараа нь түүгээрээ нээнтэглэж бгааг түмэн мэдээд бгаам даа...

новш
новш
2021-12-06 09:06

тэр хүүхэн бол Багабандийн бэр ТУУЛ гэгч авгай гэсээн.....хүний юмыг үнэгүйдүүлж бүлэглэн луйвардахдаа гаршиж бгаам бх оооо

Зочин
Зочин
2021-12-06 09:13

Эрдэнэчулуун бол сайхан ажилтай дарга хүүхэн шүү. Оролдоод юм олохгүй за.

Зочин
Зочин
2021-12-06 10:17

Эрдэнэчулуун дарга нь Хаянаа шиг шударга дүр эсгэж нөхөдүүд нь араар нь авилгын ажилаа хийдэг бололтой

Холбоотой мэдээ

Back to top button