ДЭЛХИЙНИЙГЭМ

Тажикстан, Киргизийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарлаа

Тажикистан, Киргизийн хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудал байгаа юм. Тус маргаантай нутаг дэвсгэрт хилчдийн хооронд мөргөлдөөн болсон талаар “Спутник Тажикистан” мэдээллээ.

Өмнө нь Бишкект хоёр улсын хил дээр буудалцаан болсон талаар мэдээлсэн.  Тэнд нөхцөл байдал ийнхүү хурцадсан шалтгаан бол Киргизийн Баткен, Исфана хотуудыг холбосон Баткен дүүргийн Торт-Кочо орчмын авто замыг хэсэгчлэн хааснаар Тажикистаны тал мөргөлдөөнийг улам өдөөсөн гэгдэж байна.  Тажикистаны хилчид мэдээлэхдээ, Киргизийн тал хамгийн түрүүнд гал нээсэн тул бид хариу гал нээсэн гэжээ. Үүсээд буй нөхцөл байдлыг намжаахын тулд хоёр орны албаны хүмүүс хэргийн газарт хүрэлцэн иржээ.

Киргизийн аюулгүй байдлын албаныхан Тажикистаны тал тэсрэх бөмбөг /гранат/, миномёт хэрэглэсэн хэмээн мэдэгдэж байгаа ч энэ мэдээлэл хараахан батлагдаагүй байгаа аж.

“Тажикистаны гурван цэргийн алба хаагч шархадсан ба тэднийг Исфара хотын төв эмнэлэгт хүргэсэн” хэмээн эх сурвалжийн цахим хуудсанд нийтэлжээ.

Үүний дараа мөн Тажикистан улсын гурван иргэн шархадсан гэсэн мэдээлэл ирсэн. Бишкек хилийн тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Тажикистаны тал галаа зогсоосон талаар мэдээл ирсэн ба Тажикистаны эрх баригчид тус бүс нутагт цэргийн хороо байгуулахыг үүрэг болгож, Үндэсний аюулгүй байдлын улсын хороо, цагдаа, армийн хүчийг татан оролцуулахаар болсон байна.

Киргизийн хилийн алба нөгөө тал гал зогсоох хүсэлт тавьсан ч өөрсдөө галаа зогсоохгүй байгаа гэж мэдээлсэн. Хилийн боомт дахь нөхцөл байдлын талаар Киргизийн Баткен, Тажикстаны Согд мужийн захирагч нар уулзалт хийж магадгүй гэсэн шинэ мэдээлэл байна.

Маргаантай нутаг дэвсгэрт хоёр талын хооронд буудалцаан эрчимтэй өрнөсөөр байгаа аж.

(Эх сурвалж: RiaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
1 сар 28, 2022 09:27

ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭЖ ЭНЭ ХОЁР БӨӨС ЮУ Ч ВЭ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button