ЭЕРЭГ: Оюутнуудыг байрлуулж, хооллоод явуулсан Варшав дахь Монголчууд

Украинд болж буй дайнаас үүдэн тус улсад суралцаж амьдарч байсан иргэд маань гацан хүнд байдалд орсон билээ. 2022.02.25 ны өдрөөс эхлэн ПМОЗХ Украинд гацсан оюутнууддаа туслах зорилготой хандивын аян эхлүүлж Чех, Австри, Унгар улсуудын монгол оюутнуудын холбоодтой нэгдэн Украинаас сүүлийн оюутнууд явах хүртэл долоо хоног үргэлжлэн нийт 3724.81 злот цуглуулжээ.
Хандивын дэмээр долоо хоногийн хугацаанд Киев, Львов, Кирвоград, Харьков хотуудаас ирсэн хүмүүсийг Варшав хотод байрлах үед шаардлагатай зүйлсээр хангаж туслалцаа үзүүлсэн байна.
Варшавт байрлаж буй оюутан залуусыг хичээл ажлынхаа хажуугаар өдөр бүр ээлжлэн тосч аван хөтөч хийн хотоор газарчлан, хэрэгтэй зүйлсийг авчран, үйлчилж буй Монгол залуусыг тэд дурджээ.
Улмаар оюутнуудын сүүлчийнх нь өчигдөр орой буюу 3 сарын 4-нд эх орон руугаа аюулгүй ниссэн байна.



























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн санааны үзүүрт шар тос гэж. Баярлалаа, та нартаа
бид эвтэй байна гэдэг мянган лангаас илүү үнэтэй
Бандаашик, оймс хараад сэтгэл хөдөллөө. Хэрэгцээт зүйлийг нь авч өгсөнд. Хөөрхий амьтад шууд бичиг баримтаа, нэг цүнхээ аваад гарсан л улс.
Баруун европт сурдаг хэд нь хэдэн евро хандивлачихгүй дээ. Мэдээгүй байх. Мэдвэл тэд өгнө. Баруун европт амьдардаг хүмүүс лалын террор халдлагад өртөх вий гэж үхтлээ айдаг улс тул зовлонг нь мэднэ, төсөөлнө.