Хуурамч материалаар группт орсон 3700 зөрчил илрүүлжээ
“Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян”-ыг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлжээ.
Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн. Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.
ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.
Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид НДЕГ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм.
Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жил болгон шалгалт хийж байгаарай‼️Хуурамчийг нь нөхөн төлүүл‼️
Зөрчлийг илрүүүлсэн нь сайн хэрэг. Одоо цаашид зөрчил гаргахгүй байхын тулд улсад учирсан хохиролыг буруутай этгээдүүдээр төлүүлэх хэрэгтэй. Хуурамч дүгнэлт гаргасан эмч на,р халамжийн мөнгө завшсан иргэд.
Ялангуяа ардчилсан нам төр барьж байсан үеүдэд зүв зүгээр хүн группэд орох яьдал дэндэж байсан ш дээ.
Нөхөн төлжүүлж эмч нарт хариуцлага тооцох.хэрэгтэй.энэ нь шударга болно.
ЭМДЁГ НДЁГ ГАЗАРТ ХУЛГАЙЧ НАРЫН ТАТААС.ЗАГАЛМАЙЛСАН.ЭЭЖ ААВУУД.БАЙДАГ ИЙМ СЕНСААЦААС БОЛЖ ЖИРИЙН ААН НЭГЖ ХОХИРДОГ ЭМЧ ЭМНЭЛЭГ БОЛГОН ХЖЛГАЙЧ БИШ...