Нийгмийн
ЭХЭМҮТ-ийн эмч нарын буруугаас болж хоёр ураг хэвлийдээ энджээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн буруутай үйлдлээс болж хоёр ураг эндсэн байна.
Тохиолдол нэг:
Жирэмсний хяналтад орохоор очсон 6 сартай эмэгтэйн ураг эмчийн буруутай үйлдлээс болж, энджээ. Тодруулбал, адил нэртэй өвчтөний зулбуулах үйлчилгээтэй эмийг андуурч өгснөөс болж, энэхүү харамсалтай хэрэг гарсан байна.
Тохиолдол хоёр:
Бага сартай жирэмсэн эмэгтэйг жирэмсэн биш, өндгөвч нь задарсан хэмээн оношилж, буруу эмчилгээ хийснээс болж ураг энджээ.
Дээрх хоёр тохиолдолд алдаа гаргасан эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч хоёрынхоо өмнөөс ЭХЭМҮТ-ийн захиргаа уучлалт гуйжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх нялхас маш муу эмнэлэг эмч нар маш их зан гаргасан эд нар яаадгийм гэсэн байдалтай манай ч 7 сартай хүүхдээ алдаж бсан хариуцлага тооцоогүй ер нь аль ч эмнэлэгт хүн нас барихад хариуцлага байдаггүй шүү дээ үхсэн хүний хохь болоод үлдэг эмнэлгийн энэ тогтолцоог арилгаж байж эмнэлэг хөгжих байх