Нийгмийн
Дарханы зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг явна
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн авто зам ашиглалтад ортол нэмэлт галт тэрэг аялуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс буюу пүрэв гарагаас эхлэн Улаанбаатар-Дархан-Уул чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхлэх аж.
Нэмэлт галт тэрэгийн хуваарь:
- Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлнө
- Дархан өртөөнд 13:17 цагт хүрнэ.
- Дархан өртөөнөөс 14:07 цагт хөдөлнө.
- Улаанбаатар өртөөнд 19:00 хүрнэ.
Г.ХОНГОР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.