УЛС ТӨР

ТАНИЛЦ: 516 тэрбумыг хэмнэж, "царцаах"-аар болсон ТӨСЛҮҮД

УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна.

Тэгвэл төсвийн тодотголд төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдээс нэн шаардлагатай бус, тэвчиж болох 101,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 91 төсөл, арга хэмжээг зогсоож, ажлын явц, хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан 415,3 тэрбум төгрөг, нийт 516,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бууруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал,

-Конторын барилга 6,

-Наадмын талбай 3,

-Соёлын төв 7,

-Спорт заал, цогцолбор 3,

-Усан бассейн 2,

-Конторын тоног төхөөрөмж 18,

-Конторын их засвар 12,

-Айргийн өргөө 1,

-Орон нутгийн тохижилт 6,

нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button