Нийгмийн

Дархан-Уул аймаг хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машинтай боллоо

Монгол инженерүүдийн бүтээсэн хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машиныг Дархан-Уул аймагт байршуулжээ.

Энэ ондоо багтаан дээрх автомат машинаас 10 ширхгийг олон нийтийн төвлөрөл ихтэй газруудад байршуулах юм байна. Тус машин нь 4G сүлжээнд ажилладаг, Үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын 960 ширхэг бар кодыг урьдчилан сануулсан учраас Hipay-аар дамжуулан хуванцар сав, лааз, жижиг цаасан хайрцаг тус бүрийг 20 төгрөгөөр хүлээн авах ажээ.

Машины ашиглалттай холбоотой зааварчилгааг тухайн автомат машин дээр байршуулсан гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байна.Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 12, Өмнөговь аймагт 4 ширхэг автомат машиныг тус тус байршуулжээ.

Энэхүү машиныг иргэд ашигласнаар хэрэглэсэн ус, ундааныхаа савыг буцаагаад мөнгө болгох боломжтой гэдгээрээ ач холбогдолтой юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x