НийгмийнНИЙГЭМ

"Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг дэлхийн топ 100 сургуульд тэнцсэн сурагчдыг хохироож байна"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 275 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам батлагдсан.

Энэхүү зарлиг нь Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.  “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн хамрагдаж эхлээд буй.

Гэтэл боловсролын сангийн бакалаварт олгодог гадаад зээлийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болгосон гэх мэдээлэл байна. Үүнээс болж зөвхөн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн хүүхдүүдээс гадна хөдөлмөрөөрөө Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн хүүхдүүд хохирч байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Ингээд эцэг эхчүүд болон дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд тэнцэж урилга болон тодорхой хэмжээний тэтгэлэг авсан хэдий ч ямар нэг дэмжлэггүй, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн зарим журамд нийцээгүйгээс болж хохирсон гэх сурагчдын яриаг хүргэе. Тэд төрийн алба хашдаг болон хүүхдийн хувь заяатай холбоотой асуудал учраас овог, нэр, зураггүй нийтэлж өгөхийг хүслээ.

Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд тэнцсэн охины ээж: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ШАЛГУУР МАШ СУЛ, D ҮНЭЛГЭЭТЭЙ ХҮҮХЭД Ч ОРОХ БОЛОМЖТОЙ

-Та ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-ЭЕШ-д өндөр оноо авсан 330 гаруй сум хороодын хүүхдүүд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нэрээр сул шалгуураар сонгогдож байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн 1-р шалгуур нь тухайн сум, хороондоо ЭЕШ-ийн хамгийн өндөр оноо буюу гадаад хэл, математик дээр 480-аас дээш оноо авсан хүүхдүүдэд олгоно гэсэн байна. Энэ бол D дүн авсан хүүхэд ч тус тэтгэлэгт орох боломжтой гэсэн үг юм. Монгол хэл дээрээ ингэж сурсан хүүхэд гадаад хэл дээр хэр амжилттай суралцах бол гэсэн эргэлзээ төрж байна. Үүнээс гадна тухайн хүүхдүүдийг нэг жил хэлний бэлтгэлд сургаад шилдэг 100 сургуульд тэнцвэл тэтгэлэгт хамруулна. Хэрвээ шилдэг 100 сургуульд тэнцээгүй бол ЗГ хоорондын гэрээгээр тэтгэлэгт Вьетнам, Польш, Казахстан зэрэг орнууд руу явуулна гэсэн байна. Засгийн газар хоорондын гэрээгээр хамруулах нь болж байгаа ч Дэлхийн шилдэг сургуульд ганцхан жил англи хэлээ хийгээд тэнцэхгүй шүү дээ. Хэлний оноо нь байгаа ч тухайн сургуулиудын шалгуур нь ОУ-д хүлээн зөвшөөрөгддөг ЭЕШ-тэй дүйцэхүйц Кембридж, AP, SAT зэрэг шалгалтын оноонууд давхар шаардагддаг гэсэн үг.

-480 онооны босгоор тэнцсэн хүүхдүүдэд тэтгэлэг цаашдаа давж гарахад хэцүү гэж үзэж байна уу?

-Энэ шалгалтууд нь доод тал нь хоёр жилийн шаргуу бэлтгэл шаарддаг шалгалтууд бөгөөд гадаадын их дээд сургуульд шууд элсэн суралцах боломжийг олгодог. Тэгэхээр АНУ, Канад, Англи, Сингапур, Австрали зэрэг англи хэлтэй орнуудын эрэмбээрээ Дэлхийн шилдэг 100 сургуульд багтдаг сургуулиуд руу тэнцэх нь бараг үлгэр болж байгаа биз дээ. Гэтэл аль хэдийнээ хувиараа бүх бэлтгэлээ хангаад, Дэлхийн шилдэг 100 сургуулиас урилгаа авчихаад байгаа хүүхдүүдийн 3-4 жилийн хөдөлмөр дэмжлэггүй төр засаг, ядуу аав ээжээсээ болоод салхинд хийсээд үлдэж байна шүү дээ. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс Дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн хүүхдүүдэд олгоно гэдгийг хасаж, бүх хүүхдүүдийг энэ тэтгэлэгт өрсөлдөх боломж олгоосой л гэж хүсэж байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг бүхлээрээ буруушааж байгаа юм биш. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг идэвхжүүлэх том хөшүүрэг болох нь гарцаагүй. Үүнээс гадна хөдөө орон нутаг руу сайн багш, төгсөгчдийг томилолтоор багшлуулах арга илүү өгөөжтэй байж ч болох шүү дээ.


-Хасагдсан хүүхдүүдэд илүү их боломж байж, тийм үү?

-Англи хэлний Кембрижийн 6 түвшин байна. Түвшин бүр нь дотроо суралцах стандарт хугацаа гэж бий. Бид яаж шахаад ч А1 түвшинтэй хүнийг С2 түвшинд 1 жилийн дотор хүргэх боломжгүй. Хүргэж чадлаа гэхэд шилдэг сургуулийн бусад шалгуурыг нь хангахад бэрх. Тэгэхлээр шилдэг 100 сургуульд тэнцвэл гэсэн хэсгийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасаж, бусад бүх хүүхдүүдэд нээлттэй болгох нь илүү зөв санагдаж байна. Би БШУЯ-руу утастаж манай хүүхэд тэтгэлэг сонирхож байна. Байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Манай хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгэнд тэнцсэн. Шилдэг 100 сургуулийн нэгд өгдөг тэтгэлэг гэж байдаг гээд асуусан чинь зөвхөн магистр, докторт олгодог гэсэн хариултыг өгсөн. Нэгдүгээрт магистр, докторууд тухайн сургуулийн болон гадаадын засгийн газрын тэтгэлгүүд маш хангалттай их байдаг. Жишээлбэл: Канадын сургуулиуд гадаад оюутнуудад бакалаврт 100 хувийн тэтгэлэг бараг олгодоггүй. Харин магистрт бол бүх зардлыг нь даах түмэн янзын тэтгэлэг байдаг. Энэ дунд шилдэг 100 сургуульд бакалавртаа тэнцсэн хүүхдүүд ямар ч тэтгэлэг, дэмжлэггүй үлдчихээд байгаад байна. Магистр, докторуудад олгож байгаа нэртэй ч тухайн хүмүүс нь тухайн улс, сургуулийнхаа тэтгэлгээр явчихдаг гэсэн үг. Элсэх нь ч илүү амар байдаг. Өрсөлдөөн хамаагүй бага байна гэсэн үг.

-Бакалаврын зэрэг тэтгэлэгтэй байх нь илүү үр дүнтэй гэж та хэлж байна уу?

-Магистр доктороосоо илүү бакалаврын түвшинд гадаадын нэр хүндтэй сургуульд  суурь мэдлэгүүдээ олж авах нь Монгол Улсад илүү хэрэгтэй байгаа юм. Бакалавруудын хувьд сургуульдаа л тэнцэх нь үнэхээр хэцүү. Энэ жилийн хувьд ковидын дараах анхны элсэлтүүд учраас өрсөлдөөн маш чанга байсан. Тэнцсэн гадаад оюутнуудын хувьд 1000 хүүхэд өрсөлдөхөд 1 хүүхдийг нь авсан. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн 300 хүүхдийн ихэнх нь тэр сургуулиудын шалгуурыг төдийлөн хангахгүй шүү дээ. Тийм амар биш. Дэлхийн шилдэг 100-д тэнцэхэд хүнд гэж хэлсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм ярьсан. ЗГ хоорондын тэтгэлгийн хувьд уг нь 1, 2-р курсийн хүүхдүүд шалгалт өгч өрсөлддөг байсан зүйл шүү дээ. Тэгтэл Ерөнхийлөгч зөвхөн ЭЕШ-ын оноогоор нь, төгссөн хорооноос нь хамаараад шалгаруулалт хийж байгаа нь  тухайн тэтгэлэгт бэлдэж байсан оюутнуудын боломжийг бас л булаана, бага шалгуураар оруулна гэсэн үг шүү дээ. Аав ээж нь гадаадын сургуульд сургах боломгүй хүүхдүүд тэр тэтгэлгийг харж элсэж байгаа. Тэр хүүхдүүдийн боломжийг гулсуулаад өгчихөж байна л гэж харагдаж байна. Ийм учраас үндсээр нь эргэж харах ёстой юм шиг санагдаж байна.

-Та сүүлд нь юуг хэлмээр байна?

-Ерөнхийлөгч бодохдоо дандаа баян айлын хүүхдүүд гадагшаа сурч, боловсролын тэгш бус байдал бий болоод байна гэж хараад хөдөө орон нутгийн хүүхдүүдэд гадагшаа явах боломж олгоё гэж бодсон байх. Гэхдээ яг бодоод үзэхээр тухайн хүүхдүүд сурсан шиг сурч, тухайн хөрөнгө оруулалтын өгөөж нь хэр сайн байх бол гэдгийг бас бодох л асуудал. Боловсролын тэгш хүртээмжийн асуудалдаа тулах юм бол төвлөрөл, сайн багшийн асуудлууд ч хөндөгдөх байх даа. Энэ тал дээр илүү ажиллавал үр дүнд хүрмээр санагдаж байна. Гадаад руу явж сурна гэдэг шагнал байх ёсгүй. Энэ хичээл зүтгэл байх ёстой. ЭЕШ-д 480 оноо авсан хүүхэд яаж гадаад хэл сураад, яаж сайн суралцаж чадах вэ? Суурь мэдлэг нь өөрөө болохгүй байгаа гэсэн үг. Энэ шалгуураа ч эргэж хараасай. Ядаж 650 оноогоор хязгаарламаар санагдаж байна даа. Мэдэхгүй яг ямар хүмүүс энэ шалгуурыг гаргаад, судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргуулаад байдаг юм бүү мэд.

Тэгвэл боловсролын сангийн гадаад зээлийн талаар хууль ямар тайлбар өгөх вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тогтоолд зааснаар бол

  1. Мөн журмын 2.3 дахь заалтын "Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна." гэсний дараа "Энэ журамд заасан гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрт суралцаж байгаа сургуулиас нь нэхэмжилсэн хичээлийн багц цагийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулан тооцно." гэж нэмсүгэй гэснийг Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
  2. Харин 2021 оны 347-р тогтоолоор "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 2, 3, 8-13, 15 дахь заалт, 1 дүгээр хавсралт, "Журам шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоол, ""Боловсролын зээлийн сан" байгуулах талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай хэмээжээ.

КЕЙС: Тухайн охины хувьд дэлхийн шилдэг 20 сургуулийн нэгд тэнцэж хоёр салбар сургуулиас нь тодорхой хэмжээний тэтгэлэг авсан хэдий ч мөн л боловсролын сангийн бакалаварт олгодог гадаад зээл Ерөнхийлөгчийн нэрэмжит болж зарим дүрэм журамд нь нийцэхгүй байгаагаас болж төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ. Бид ээж, ааваас нь зөвшөөрөл авч мөн л зураг, овог, нэрийг нь нийтлэхгүй байхаар дараах ярилцлагыг авлаа.

Дэлхийн шилдэг сургуульд тэнцсэн сурагч: ХЭРВЭЭ ЦААД СУРГУУЛЬ МААНЬ 100 ХУВЬ ОЛГОДОГ БОЛ БИ УЛСААСАА ТЭТГЭЛЭГ ХАРАХ ШААРДЛАГАГҮЙ Л ДЭЭ

-Хэзээ сургуульдаа тэнцэж, хэдэн долларын тэтгэлэг сургуулиасаа авсан бэ?  Хэрвээ нууц биш бол?

-Би ....... их сургуульд 12 сард материалаа  илгээж 2 сард хариугаа авсан. Гурван салбар сургуулийн хоёроос нь одоогоор хариугаа авсан байна. Үлдсэн нэгийнх нь хариу удахгүй ирнэ. Хоёр хариуны нэг нь эхний нэг жилийн 50 мянган долларын тэтгэлэг, нөгөө салбараас нь нийтдээ 4 жилийн 10750 долларын тэтгэлэг санал болгосон.

-Тэтгэлэг тань 100 хувь биш бололтой. Одоо хэдэн доллар хэрэгтэй болоод байна? Засгийн газраас тэтгэлэг олдох нь уу? Мөн өөр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Надад яг одоо тулгамдаж буй асуудал нь цаана нь үлдэж байгаа төлбөр. Монгол мөнгөнд шилжүүлээд үзэхээр маш их хэмжээний төлбөр үлдэж байгаа. Дээрээс нь нэмээд амьдрах зардлаа өөрөө олох болохоор жаахан хэцүү. ...... их сургуулийн жилийн төлбөр нь 60490 доллар. Эхний жил 50 мянган доллар авлаа ч гэсэн цаана нь үлдэж байгаа 10 мянган доллароос гадна амьдрах зардал дөрөвдүгээр курс хүртэлх хугацаанд яах вэ гэдэг асуудал байна. Нөгөө салбар сургуулиас нь авч байгаа төлбөр нь жилд 25 мянган долларын тэтгэлэг.

Үлдсэн 35 мянган доллароо төлөх боломжгүй болж таарсан. Тухайн сургуульд  сурч байгаа оюутнуудтай холбогдож асуухаар 2018, 2019 онд зарлагдсан боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцдаг гэж надад хэлсэн. Боловсролын зээлийн сангаас зээл авч дөрвөн жилийн сургалтаа төлүүлсэн бөгөөд шаардлага нь төгсчихөөд Монголдоо ирж ажиллах. Тухайн хүүхдүүд дунд над шиг сурах сургуулиасаа тэтгэлэг авсан оюутан байхгүй. Гэтэл боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн санхүүжилт нь зогсчихсон юм билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 800 оноо аваад өрсөлдөөд үзье гэхээр харьяа дүүргийнхээ сургуульд сурдаггүй учраас энэ тэтгэлгийн шаардлагыг нь хангахгүй болчихсон.

-Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолын нэгдүгээр тогтоол дээр Ерөнхийлөгчийн нэрэмжит  сургалтын тэтгэлэг олгох журмыг тогтоосон байсан. Аав ээжтэйгээ хамтраад тухайн журмыг судалж харсан уу?

-Журмыг нь уншаад үзсэн чинь журам нь өөрөө асуудалтай байсан. Тэтгэлэгт хамрагдах шалгаруулалт нь хоёр үе шаттай.  Эхнийх нь бэлтгэл хөтөлбөрт сонгон шалгаруулах үйл явц. Удаах нь тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах үйл явц. Гэтэл би бэлтгэл үе шатны болзлуудаа бүгдийг нь хангачихсан. Оноогоо авсан, сургуулиасаа урилга тэтгэлгээ авсан юм чинь дараагийн шатанд нь орж болох юм байна гэж бодоод боловсролын яамнаас тодруулахад заавал ЭЕШ-ын 800 оноотой, харьяа дүүргээсээ гарч ирсэн байх ёстой гэсэн журмаар миний боломжийг хаачихсан.

-Танаас өөр ийм асуудалтай хэр олон хүүхэд байгаа бол? 

-Надаас өөр ийм асуудалтай олон хүүхэд байгаа. Зөвхөн хувийн сургуулиудад ийм асуудалтай хүүхдүүд байгаа гэж ойлгож болохгүй. Улсын сургуулиудад ч гэсэн дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцчихээд Засгийн газрын тэтгэлэг олддоггүй хүүхдүүд байна лээ. Миний тэнцсэн хувийн сургуулийн хувьд гадаадын оюутнуудад төдийлөн тэтгэлэг олгодоггүй сургууль юм билээ. Хэрвээ сургууль маань 100 хувийн тэтгэлэг олгодог байсан бол би улсаасаа тэтгэлэг харалгүй өөрийгөө тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Өөр танд тэтгэлэгтэй холбоотойгоор төр засгаас хүсэх зүйл байна уу?

-Хувиараа бэлдсээр байгаад цөөхөн хүүхэд авдаг 50-100 мянган долларын тэтгэлэг авсан ч гэсэн явах боломж бүрдэхгүй байгаад нь үнэхээр сэтгэл гонсгор байна. Уйлмаар байна. Дэлхийн шилдэг 20 сургуульд тэнцэх гэж би хэчнээн хичээлээ дээ.

Дэлхийн шилдэг 20 их сургуульд тэнцсэн охины аав: ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГ ГЭХ МЭТ ХУВЬ ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ГОЁ ХАРАГДУУЛЖ БАЙНА"

-Таны охин дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэгд тэнцсэн хэдий ч зуун хувийн тэтгэлэг биш болохоор суралцах боломжгүй Засгийн газраас тэтгэлэг хүлээж байгаа гэж сонслоо?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуулиар өгсөн амлалтдаа жил болгон сум орон нутаг, дүүргээс нэг хүүхдийг гадаадад гарч сургана гэсэн амлалт өгсөн шүү дээ. Тэрийгээ биелүүлэхдээ хуучин боловсролын зээлийн сангаар хүүхдүүд сурдаг байсан асуудлыг л өөр дээрээ авчихлаа гэж харж байгаа юм. Нэг ёсондоо боловсролын зээлийн сангийн мөнгө  амлалт биелүүлэхэд хөрөнгө оруулалт болж таарсан гэсэн үг..

Ерөнхий сайдын тэтгэлэг, Ерөнхийлөгчийн тэтгэлэг гэх мэт хувь хүмүүс өөрсдийгөө гоё харагдуулах л юм хийхээс цаана нь өөрсдийн хүч хөдөлмөрөөр дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн асуудал орхигдож байна. Үүнийг яаралтай эргэж харах анхаарах шаардлагатай. Бидний хүүхдүүд баян цатгаландаа хахууль мөнгөөр тэнцээд байгаа юм биш. Харин ч өөрсдийн толгойгоор тухайн сургуулиудаас тодорхой хэмжээний тэтгэлэг олж ирээд үлдсэнд нь төр засаг дэмжээч л гэж байгаа хэрэг шүү дээ.

-Танай хүүхэд сургуулиасаа авсан тэтгэлгээс гадна үлдсэн төлбөр нь хэд болж таарч байна вэ?

-Үлдсэн төлбөрийг нь эцэг эхчүүд бид шууд төлнө гэхээр барахгүй асуудал.

-Төр засгаас ямар журам зохицуулалт гаргаасай хэмээн хүсэж байна?

-Боловсролын яамнаас манай охины асуудал шиг асуудал тулгарсан хүүхдүүдэд шинэ журам боловсруулах гээд дотооддоо саналаа хурааж байна гэсэн мэдээллийг өгсөн. Эхлээд яам дотроо санал авч дараа нь 13 яамнаасаа санал хурааж УИХ-аар оруулж батлуулах юм билээ. Энэ нь явцын хувьд маш удаан процесс болж хувирах болчихоод байна. Гол нь шинэ журам боловсруулж байгаа бол хурдан батлаад өгөөч. Тэгэхгүй бол олон хүүхэд хохирч хугацаа алдах болчихоод байна. Үүнийг л хүсэж бас шаардаж байна.

Харин бид холбогдох яамны мэргэжилтнээс энэхүү асуудлаар тодруулга мэдээлэл авах гэсэн хэдий ч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг 1,2 дугаар хавсралтаар журам батлагдсан. Энэ хоёр журмын хүрээнд бид дөнгөж ажлуудаа эхэлж байгаа. Тийм учраас бүрэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Тэтгэлийн журамтай энд дарж танилцана уу.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:  Энэхүү нийтлэлээр  Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан хүүхдүүдийг буруутгах гэсэнгүй. Харин өөрсдийн хичээл зүтгэлээр дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд тэнцчихээд боловсролын сангийн гадаад зээл, тусламж авч чадахгүй хүүхдүүд хохирч үлдэх гэж буй бол энэ нь өөрөө асуудал юм. Зөвхөн дээрх эцэг эхчүүд, сурагчдад тулгамдсан асуудал биш бөгөөд цаана нь олон эцэг эх байгаа гэдгийг санаж журамдаа яаралтай өөрчлөлт оруулах, эргэж нягталж харахыг иргэд сануулж байна.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 08:35

Ugaasaa l dandaa ariin haalga bizdee

Zochin
Zochin
2022-04-26 19:05
Reply to  Зочин

Bitgii hudlaa harluj bai, minii hvv lav shudargaar delhiin shildeg 34 t bga surguulid tentseed ene tetgelegt hamragdsan gehdee tetgelegt bas uchir dutagdaltai, tetgeleg gechiheed barag l zeel shiig, nehemjilsen tulburiig udaaj udaaj jiliin etsest shiljvblne ter hoorond hanshiin zvrvv garna tegeed teriig ni dutuu hiigeed hicheel songoltoos hotsroono geh met

Зочин
Зочин
2022-04-26 11:20
Reply to  Зочин

hh bi law ariin haalgaar orj ireegvil ymdaa haha

Зочин
Зочин
2022-04-26 08:35

Ямар муухаы юм бэ ядаж ийм юман дээрээ шударга хандаж болдогүй юм баыхдаа

Зочин
Зочин
2022-04-26 08:36

Монголчууд ийм сонин ш дээ

Зочин
Зочин
2022-04-26 08:37

Huuk dandaa iim hogiin yum hiine zger

Зочин
Зочин
2022-04-26 08:50

Ямар ч суд�##�гаагүй шийдвэр ийм л пманд хүргэж байгаа юм. Хайран хүүхдүүдийн хөдөлмөр.

Зоч
Зоч
2022-04-26 09:05

Эцэг эхчүүд минь өөр гарц хай л даа,дандаа нэг гарц руу бүгд дайрч эцэст нь бүгдийг үгүй болгох юм. Хорвоо дэлхий уужим хийх ажил их .Интернет,оюутан солилцоо,ирээдүйн сурах газраа ажил хийж гараагаа хийх,ахлах ангийн сурагч солилцоо дотоодын их сургуулийн 1 ба 2р ангиас гээд л боломж мундахгүй

Зочин
Зочин
2022-04-26 09:16

Humuusiin huuhduudig ingej ylgaj baidag araichde neeree

Зочин
Зочин
2022-04-26 09:16

Ter shalgaj todruulj bgaa humuus ni hahuul avsan ni todorhoi l baina shdee shuud atg d uguuchde

Зочин
Зочин
2022-04-26 09:17

Хүүхдүүд дээрээ ядаж ингэхгүй байж болдоггүй юм уу

Зочин
Зочин
2022-04-26 09:20

Арайчдээ

Зочин
Зочин
2022-04-26 09:41

Гарц, гарг�##�гаа хурдан гаргамаар байна, хүүхдүүд хохирч бна

Зочин
Зочин
2022-04-26 09:42

Хурдан шийд гаргамаар бна

Зочин tiim shuu
Зочин tiim shuu
2022-04-26 12:10
Reply to  Зочин

ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ТЭНЭГ Л БАЙНАДАА

Бат
Бат
2022-04-27 12:09

Чи ерөнхийлөгч болох уу даа.бодсон сансан хийж ажил их байгаа байх чамд.ккк

Зочин
Зочин
2022-04-26 09:47

huuhduudiin ireeduigeer togloson garuudiig bugdii ni shorond hataa yatsan har novshnuud ve

зочин
зочин
2022-04-30 13:59

Манай хүү АНУ-ын сургуульд тэтгэлэг авсан, жилийн 76000 ам.долларын 66000 ам.долларыг нь сургууль нь даагаад, үлдсэн 10000 ам.долларыг би төлөхөөр, 10 мян. ам.доллар төлөх бас хатуу бсан шүү, банк бусаас зээл аваад нүдээ аниад явуулсан, харин дараа жил нь 4 мян ам.доллар болж буураад, тэгээд ковид гээд бүр тэглээд одоо төгсч бна, энэ зовлонг дайраад гарсан болохоор ийм асууд�##�тай эцэг эхчүүдийг сайн ойлгож бна аа, сургуульдаа тэнцсэн хүүхдүүд л өрөвдөлтэй, харамсмаар бна даа.

Зочин
Зочин
2022-09-28 09:17

Больж үз! Ингэж сөрөг мэдээлэл бичиж байхаа болио манайхаан. Орон нутгийн хүүхдүүдэд энэ боломж олдож байгаад т�##�архаж байгаа. Харин ч шударга! Хүүхдүүд угаасаа хэлний түвшингөө мэдэж байгаа чадна гэсэн хүүхдүүд л явна. Харин өмнө орон нутгийн хүүхдүүд тэтгэлэгээр гадаадад сурахад хэцүү байсан. Одоо энэ боломжийг олгож байна. Энэ жилийн хувьд ЭЕШ -ийн Англи хэлний ш�##�г�##�т урд урдны жилүүдээс хүнд орж ирсэн. Боловсролын с�##�барт хийж байгаа шинэчлэлтүүд маш зөв. Учир нь өмнө нь олон жил бугшсан байсан олон зүйлийг үндэс сууриар нь з�##�руулж байгаа. Л.Энх-Амг�##�ан сайд үнэхээр боловсролын с�##�барт байсан утгагүй тогтолцоог х�##�ж байна. Хийж байгаа шинэчлэл бүрт нь т�##�архаж байгаа. Ийм сайд олон төрөөсэй билээ.

Холбоотой мэдээ

Back to top button