Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Бэлтэс мөрөн" үйл ажиллагаа бус хандив, тусламжаа тайлагнав

Зорилтот бүлгийн иргэдийн мөнгийг 30-100 хувь, иргэдийн мөнгийг 15 хувиар өсгөж өгдөг "Бэлтэс мөрөн" гэх компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд жил гаруй үйл ажиллагаа явуулж байна. Тус газрыг цагдаа, хуулийн байгууллагаас удаа дахин шалгаж, хамгийн сүүлийн шалгалтаар хоёр сарын хугацаанд гэрээ байгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгохыг үүрэг болгосон. Мөн иргэдэд шинээр элсэж, гэрээ байгуулахгүй байхыг анхааруулсан. Үүнээс хойш иргэд орон нутгийн телевиз рүү тухайн компанийн асуудлаар олноор хандсан тул хэвлэл мэдээллийн байгууллагууд "Бэлтэс мөрөн" компанийг албан ёсоор иргэдэд хандсан мэдээлэл өгөхийг шаардаж байсан. Тиймээс тус компани өөрийн пээж хуудсандаа дараах мэдээллийг нийтэлсэн байна.

"Бэлтэс мөрөн" ХХК мэдэгдэл

Өмнө нь эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхэд "Бэлтэс мөрөн" компани хандив, тусламж, сайн үйлсийн хүрээнд хийсэн ажлынхаа талаар яг дээрхтэй адил агуулгатай мэдээлэл өгч байсан. Харин эргэлтийн хөрөнгө, харилцагчдын тоо, яаж орлого олдог нь учир битүүлэг хэвээр. Гэвч тэд ашиг орлогоосоо бид та бүхэндээ олгоно хэмээн мэдэгдсэн байна. Ямартай ч, хууль хяналтын байгууллагаас сануулж сэрэмжлүүлж байхад иргэд ч тэр, компани ч тэр шинээр гэрээ байгуулахгүй байх нь хамгийн зөв алхам болохыг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Өмнө нь "Жи тайм" гэх сүлжээнд 11 мянган иргэн мөнгөө алдаж хохирол хэдэн тэрбум төгрөгт хүрэхэд, үйл ажиллагаа явуулсан иргэдийн битүүмжлэгдсэн хөрөнгө 450 сая төгрөгөөр үнэлэгдэж, одоо ч шийдэгдээгүй яваа. Хуулийн мэргэжилтнүүд ч "Бэлтэс мөрөн" дээр "Жи тайм"-ын түүх давтагдахаар байгааг сануулсан билээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гоё хэлжээ
Гоё хэлжээ
2022-04-28 08:04

Арай арай

Зочин
Зочин
2022-04-28 14:07

Компъютерүүдыг нь тэр дор нь хурааж авсан бол юу хийдэг нь харагдана. Интернет ашигладаг юм хийдэг гээд байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x