Нийгмийн

ТОДРУУЛГА: Тагтны цонх долоон машин дээр унаж, 29 саяын хохирол учруулжээ

Хүчтэй салхины улмаас Нарны хорооллын долдугаар байрны долоон давхрын олон нийтийн хэсгийн тагтны цонх унасан хэрэг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гарсан. Тухайн үед цонх байрны гадна зогсож байсан машинуудын дээрээс унасан юм.

Бид хэр хэмжээний хохирол учирсныг, хохирлыг хэн барагдуулахыг ЦЕГ-аас тодрууллаа.

Ингэхэд "Тагтны цонх долоон машин дээр унасан. Нийт 29 сая төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болсон тул хохирлыг нь хэн барагдуулах эсэхийг мэдэхгүй байна" хэмээв.

Иймд бид "Нарны сайхан хороолол" СӨХ-ны дарга И.Бямбажавтай холбогдож, хохирлын хэн барагдуулах талаар тодруулахад "СӨХ салхи шуурга дуудаад авчраагүй. Очоод тэр цонхыг түлхээгүй. СӨХ 30 гаруй сая төгрөгийг барагдуулна гэхэд хүндрэлтэй. Чадамжгүй. Дөнгөн, данган л үйл ажиллагаагаа явуулж байна. Шинжээчийн дүгнэлт гарах байх. Цонхны компанийн бэхэлгээ муу байсан эсэхийг, ер нь яг юунаас болсныг тогтоох биз ээ.

Гамшгаас хамгаалах хуульд гамшгийн улмаас үүдсэн хохирлыг барагдуулах заалт байгаа эсэхийг судална. Мөн дүүргийн УИХ-ын гишүүд, дүүргийнхээ ЗДТГ-т хандана" гэлээ.

Сонирхуулахад, Нарны хорооллын долдугаар байрыг “ Хурд” компани 2014 онд ашиглалтад оруулж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button