Нийгмийн

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргилын шүүх хурал маргааш болно

Реппер “Orice” буюу М.Алтан-Оргил 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байдаг.

Талийгаачийн ар гэрийнхэн УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлж, уг хэргийг шалгуулах болжээ. Шүүх хурал маргааш буюу 29-нд реппер  Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болох ажээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button