УЛС ТӨР

ЧУУЛГАН: Тамирчин, дуучин төрийн байгууллагад харьяалагдаж, цалин авахыг ХОРИГЛОНО

УИХ-ын өнөөдрийн /2022.04.28/ чуулганы хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.

Эл хуулийн төсөлд тээврийн хэрэгсэл, дэд, орлогч дарга, албан тасалгаа, дүрэмт хувцас, албан томилолт, цалин хөлс, нэмэгдэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, цахим худалдан авалтыг зохицуулж байгаа аж.

Ингэхдээ 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.

Өөрөөр хэлбэл спорт хороодыг Биен тамир, спортын хороонд нэгтгэх, чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг тусгасан байна. Ингэснээр Цагдаагийн “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо зэрэг спорт хороодын тамирчдыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэн зохион байгуулах аж. Ийнхүү спорт хороодод харьяалагдаж байгаа тамирчдыг нэгтгэж байгаа шалтгаан нь тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажилладаг. Гэтэл нэг ч тамирчин хамгаалалтад гарч зогсдоггүй тул ийнхүү тамирчдыг тусгаарлаж байгаа аж. Харин спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга, Улаанбаатар чуулга зэрэг чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулах аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгож байгааг хязгаарлах" саналыг гаргалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Зөв зөв улсаар тэжээлгэн зардал гаргуулж амжилт гаргаа биз илүү цалин өгөх шаардлага байхгүй шүү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Илүү цалин мөнгө өгөөд байх хэрэггүйдээ хииж буй ажлын л бодоо хас хас

Zochin
Zochin

Zuv gorimindoo orh hregtei

Зочин
Зочин

дурдагдсан чуулгуудыг биеийг даалгаж, орлогоороо зарлагаа нөхдөг. Мөн төрийн өмч ашиглаж байгаа бол төсөвт мөнгө төвлөрүүлдэг болгож зохио байгуулаач нь маш зөв. Уул нэгдүгээр ангийн хүүхдийн хийх ажил.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дуучид нь улс төрчидөд хэдэн дуу дуулж, хошгоруулсанаараа гавьяат,бусад цол авдагаас харвал спорт, урлагийнхан чинь улс төрчдийн хувийн өмч гэхээр болсон. Хүний хувийн өмчийг нэг сайдад өгч болж байгаа юм уу.

Зочизөвн
Зочизөвн

Сандаг-Очир гишүүний саналыг нийтээр дэмжих хэрэгтэй шүү!

Зочин
Зочин

Тэр нь дээр бхдаа

Сэтгэ бод
Сэтгэ бод

Тамирчин дуучин жүжигчин бүжигчин . Хувиараа л уран бүтээл бэлтгэлээ хийгээд амьдрах хэрэгтэй!

Зочин
Зочин

СандагеОчир гишүүний гаргасан саналыг 2 гараа өргөн дэмжиж байна. Аль нэг байгууллагын нэр дээр барилдаж сул цалин аваад л явдаг, бас цэрэг офицерийн цолыг аваад явдаг байдал хавтгайрсан нь буруу л даа. Амжилт гаргасан үед нь нэг л удаа шагнал өгөх хэрэгтэй, түүнээс биш сар бүр мөнгө аваад байж болохгүй. Зүтгэж байж авдаг үфицерийн цол хэргэмийг хэтэрхий үнэгүйдүүлж, завхаруулж байгаа явдал шүү. Тамирчин бэлтгэлээ хийгээд, амжилт гаргаад явж байгаа нь өөрийн нь хөдөлмөр шүү.

Зочин
Зочин

Ямар нэгэн байгууллага спортын аль ч төрлөөр тэмцээн уралдаан битгий хийгээрэй хурим найрандаа дуучид хөгжимчдийг авийчиж болохгүй шүү. Тамирчдыг үзэн ядаад байгаа хүмүүсээ.

Зочин
Зочин

mas zuv.Sul tsalin, turiin form umsuj yavdag baahan tamirchidiig tusad n gargah n zuv. Bas olimp delhiin medaltanuudad 1 udaa hangalttai mungu uguud , nasaar ugdugiig n bolih heregtei.

Ган
Ган

Энэ нэг эргүү улсууд монгол цэргийн эр зоригийн түшиг болсон цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгыг татан буулгаж гоо зүй, эх оронч үзлийг төлөвшүүлэх хүмүүжүүлэх ажлыг үгүйсгэж байгаа тэнэгүүд байнадаа наад соёлын яам гэж юу ч мэдэхгүй дуракууд цуцалсан малууд байгаа шүү

Зочин
Зочин

Солиорч байх шив, өөрсдөө элдэв спорт хорооны удирдлагын суудалд чичирдгээ болиосой хара

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Reply to  Зочин

Хасах нь зөвөа

Холбоотой мэдээ

Back to top button