ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид суралцах боломжтой
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад ойн инженерийн анги зүй ёсоор багтдаг байна. Одоогийн байдлаар манай улсад ойн чиглэлээр 600 гаруй мэргэжилтэн ажилладаг аж. Тодруулбал, энэхүү мэргэжлээр улсын хэмжээнд жилд 20 гаруй инженер бэлтгэгдэж буй. Энэ нь хангалттай тоо биш юм.
Тиймээс ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид 1.5-2 жил суралцаж төгсөх боломжийг бодлогоор бий болгож байна. Учир нь сүүлийн 20 гаруй жил байгаль шинжлэлийн чиглэлээр элсэн суралцах мэргэжилтний эрэлт буураад байсан юм.
Жишээлбэл, МУИС-д ойн мэргэжлээр 50 гаруй оюутан сурч байна. Үүнийг ахисан түвшний оюутнуудтай нэгтгэж тооцвол 100 гаруй суралцагч л байгаа юм. Энэ нь мөн л хангалтгүй үзүүлэлт аж. Гэхдээ Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарыг сонирхох хандлага залуусын дунд бий болж байна гэдгийг МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг хэлж байна.
Д.МӨНХБАТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.